2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

Үндэсний статистикийн хороотой хамтарч ажиллана

2012 оны 3-р сар 26, Даваа гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв)-ийн захирал Ч.Отгочулуу, Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ны дарга С.Мэндсайхан нар гуравдугаар сарын 15-нд Харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэлээ. Ингэснээр Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бодлогын судалгаа шинжилгээг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөхүйц болгон сайжруулах чиглэлд хоёр байгууллага хамтран ажиллахаар болж байна.

Улс оронд хэрэгтэй судалгааны ажил, тайлан илтгэл, индекс зэргийг бэлтгэн гаргаж, улмаар мэдээллийн сан бүрдүүлэх нь хоёр байгууллагын зорилго юм. Төв болон ҮСХ мэдээлэл солилцож, өөрсдийн нөөц бололцоо, давуу талаа ашиглан судалгааны ажлын санал санаачилга гаргаж, гүйцэтгэх замаар энэхүү зорилгодоо хүрэх билээ.

Эхний ээлжинд хоёр байгууллага Орон нутгийн хөгжлийн индекс боловсруулах, Ногоон эдийн засгийн хөгжлийн статистик бий болгох төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээр санамж бичигт тусгасан байна.

 

  

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан