ААН, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2022 оны 4-р сард өмнөх сараас 3.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 28.9 хувиар тус тус өсөж 22.7 их наяд төгрөг болов. Чанаргүй зээлийн хэмжээ 2135 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.5 хувиар өсөж, өнгөрсөн оны мөн үеэс 7.1 хувиар өссөн байна.
Гуравдугаар сард Төсвийн тэнцэл 257.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 102.2 хувиар өссөн бол, зарлага 40 хувиар нэмэгдэж төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 257.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 167.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.
Хоёрдугаар сард Монголбанкны төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш өнгөрсөн оны мөн үеэс 7.50 төгрөгөөр нэмэгдэж, өмнөх сартай харьцуулахад 7.84 төгрөгөөр өсч 2857.20 төгрөг болов. 1-р сард гадаад валютын нөөц 3.9 тэрбум төгрөг буюу өнгөрсөн сараас -9.64 оны эхнээс 13 хувиар буурч, өнгөрсөн оны мөн үеэс 9.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Швейцарийн Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021”-г танилцуулж байна. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш бөгөөд жил бүрийн судалгааны тайланд хамтран ажиллаж Монгол Улсын өрсөлдөх чадварыг 2010 оноос хойш тасралтгүй тооцон гаргаж байна. Эдүгээ 33 дахь жилдээ тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-д ...