description

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны тухай

hhe

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Аймгуудын өрсөлдөхчадварын судалгааг 2012 оноос эхлэн анх удаа гаргаж байна. Энэ нь хот хөдөөгийнялгаа, тэгш бус байдлыг арилгах асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах,бодлого боловсруулагчдыг судалгааны бодитой мэдээллээр хангах, улмаар аймгуудынөрсөлдөх чадварыг сайжруулахад хувь нэмрээ оруулах бидний ажлын эхлэл юм.


Тус судалгааны зорилго ньМонгол Улсын 21 аймгийн хөгжлийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөхчадварыг цогц байдлаар тодорхойлох явдал юм. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийндавуу ба сул талыг тогтоож, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой,урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээниймэдээллийн санг бүрдүүлж байна.

Аймгуудын хөгжлийг үнэлэхэнэхүү судалгаа нь тодорхой аргачлалын дагуу тогтмол буюу жил бүрболовсруулагдан гарах бөгөөд орон нутгийн өрсөлдөх чадварын ахиц, өөрчлөлтийгхянах боломж олгоно.

Аймгуудын өрсөлдөх чадварыгхооронд нь харьцуулж, өрсөлдөх чадварын чиг хандлагыг тодорхойлохоос гаднатухайн аймгийн өрсөлдөх чадварыг хойш татаж буй эсвэл дээшлүүлж буйүзүүлэлтүүдийг тогтоож, өрсөлдөх чадварын давуу, сул талыг үнэлэх боломж олгожбуй нь энэхүү судалгааны давуу тал юм. Ингэснээр ямар аймаг яагаад өрсөлдөхчадварын хувьд бусдаас сайн, эсвэл сул байгааг ойлгож мэдэх, тухайн аймаг давууталаа хэрхэн ашиглаж болох, хөгжлийг хойш татаж буй сул талаа хэрхэн шийдвэрлэхшийдлийг олоход чухал эх үүсвэр болох юм.

Аймгуудын өрсөлдөх чадварыгзөвхөн ДНБ-ий хэмжээ, ажилгүйдлийн түвшин төдийгөөр хэмжин харьцуулахболомжгүй. Учир нь тухайн аймгийн бизнесийн байгууллагуудын үйл ажиллагаа,иргэдийн амьжиргаанд эдийн засаг, улс төр, нийгмийн болон соёлын гэх мэт олонхүчин зүйл нөлөөлж байдаг. Энэхүү судалгааны хүрээнд аймгуудын өрсөлдөхчадварыг үнэлэхдээ Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн үрашиг, Дэд бүтэц гэсэн үндсэн 4 бүлэгт багтах 181 шалгуур үзүүлэлтийг ашигласан.

Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны талаар илүү дэлгэрэнгүйг aimagindex.mnвэбсайтаас авна уу.

Хэрэв тайлан худалдан авах хүсэлтэй бол энэ линкээр орж онлайнаар худалдан авах боломжтой эсвэл манай оффисоос хэвлэмэлээр авч болно.

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал