2024, 7-р сар 15, Даваа гариг Шилэн данс

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2024”

2024 оны 6-р сар 18, Мягмар гариг

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн зүгээс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2024”-ын үр дүнг дэлхий дахинаа өнөөдөр буюу 2024 оны 6-р сарын 18-нд танилцуулж байна. Тус байгууллагын Монгол дахь албан ёсны түнш Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс мөн энэхүү тайлангийн үр дүн, Монгол Улсын өрсөлдөх чадварын танилцуулгыг хийж байна.

Сүүлийн 35 жилийн турш жил тутам хэвлэгдэн гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан” нь улс орнуудын өрсөлдөх чадварыг 4 үндсэн бүлэг, 20 дэд бүлэг, нийт 336 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг, улс орнуудын өрсөлдөх чадварыг нарийвчилсан цогц байдлаар харуулдаг хамгийн өргөн хүрээний мэдээллийг багтаасан судалгааны тайлан юм.

2024 оны судалгаанд хамрагдаж буй улс орнуудын тоо 67 болж Гана, Нигери болон Пуэрто Рико улсууд шинээр нэмэгдэн оржээ. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна.

2024 оны тайлангийн үр дүнгээс харахад өрсөлдөх чадвар хамгийн өндөртэй улсаар Сингапур нэрлэгдсэн бол удаах байруудад Швейцар, Дани, Ирланд болон Хонгконг эрэмбэлэгджээ. Ийнхүү Сингапур улс 2020 оноос хойш анх удаа ахин өрсөлдөх чадвараар тэргүүлж эхэллээ. Харин Венесуэл, Аргентин, Гана, Нигер болон Бразил улсууд сүүл мушгисан байна.

Өрсөлдөх чадварын хүчин зүйл тус бүрээр харвал эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт АНУ, засаглалын үр ашиг болон дэд бүтэц бүлгээр Швейцар, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлгээр Дани улс тус тус тэргүүлж байна.

Дэлхий дахинаа өөрчлөн хувьсаж буй нөхцөл байдлуудыг урьдчилан харж, дасан зохицох чадвар сайтай байхын зэрэгцээ амьдралын чанар, нэмүү өртгийг нэмэгдүүлэхэд анхаарч буй улс орнууд өрсөлдөх чадвараар тэргүүлж буйг тайланд онцолжээ. Мөн 2024 оны хувьд болон цаашид хиймэл оюун, хүлэмжийн хий ялгаруулал багатай тойрог эдийн засаг, дэлхийн эдийн засгийн интегралчлал болон дижитал шилжилт үргэлжилсээр байх нь улс орнуудын хувьд анхаарах асуудлууд хэвээр байхыг сануулсан байна.

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Монгол Улсын өрсөлдөх чадвар эрэмбийн хувьд 67 улсаас 61-рт эрэмбэлэгдэж онооны хувьд 46.3 болж өмнөх жилээс 10.74 оноогоор нэмэгджээ. Ийнхүү эрэмбэ болон онооны хувьд сайжрахад эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд, институт болон нийгмийн үзүүлэлтүүд сайжирсан зэрэг түлхүү нөлөөлсөн бол бизнес эрхлэх орчин, дэд бүтцийн үзүүлэлтүүд өрсөлдөх чадварыг хойш татсаар байна.

Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад:

  • 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
  • 2018 оноос эхлэн тасралтгүй буурч 2024 онд өсөлттэй гарсан
  • Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14-д
  • Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 23 улсаас 17-д
  • 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д

Эдийн засгийн тамир тэнхээ, засаглал болон бизнесийн байгууллагуудын үр ашигт ажиллагаа бүлгүүд эрэмбэ урагшилж харин дэд бүтцийн хувьд ухарсан байна. 

Cайжирсан болон ухарсан үзүүлэлт

ӨСӨЛТ

2023

2024

БУУРАЛТ

2023

2024

1.1.18  Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал - бодит өсөлт

3.47

47.99

1.5.06  Бензиний үнэ

0.77

1.12

1.2.25 Аялал жуулчлалын орлого

0.37

1.55

2.3.08  Валютын ханшийн тогтвортой байдал

0.103

0.139

2.1.02  Засгийн газрын төсвийн ашиг/алдагдал (%)

0.79

2.50

4.5.09  Оюутны шилжилт хөдөлгөөн

0.69

0.45

1.2.02  Урсгал дансны үлдэгдэл

-14.30

1.23

4.4.18  Сэргээгдэх эрчим хүч (%)

3.8

2.6

3.3.16 Кредит

2.80

4.58

4.1.20  Үйлдвэрийн үйлчлүүлэгчдэд зориулсан цахилгаан эрчим хүчний зардал

0.052

0.063

2.3.12 Хүнд суртал

1.33

2.17

3.3.01 Банкны салбарын актив

66.74

53.76

1.1.15  Нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт

3.62

5.88

3.2.04  Хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ

147.40

175.12

3.3.17  Венчур капитал

2.21

3.58

4.5.07  Өндөр боловсролын амжилт

57.1

48.4

4.4.04  Эрүүл мэндийн дэд бүтэц

2.18

3.50

2.2.01  Бүртгэгдсэн татварын нийт орлого

26.18

29.45

4.2.12  Технологийн хөгжил, хэрэглээ

3.89

6.00

3.4.11  Удирдах ажилтны эмэгтэйчүүд

44.00

38.89

2.4.17  Ажилгүйдлийн тухай хууль тогтоомж

3.09

4.58

4.5.03  Нэг сурагчид ногдох боловсролын төсвийн зардал

617

548

4.1.05  Хотын менежмент

2.53

3.75

3.2.24 Олон улсын туршлага

4.14

3.75

3.5.02  Гадаадад байгаа имиж эсвэл брэнд

3.96

5.83

3.2.22 Оюуны дайжилт

2.53

2.33

1.4.04  Ажил эрхлэлт - урт хугацааны өсөлт

-14.30

-7.59

2.4.11 Зэрэгцээ эдийн засаг

2.95

2.75

3.3.19  Аж ахуйн нэгжийн өр

2.84

4.17

4.5.01  Боловсролд зарцуулсан төсвийн нийт зардал

4.0

3.7

Хамгийн сайн болон сул үзүүлэлт

Давуу талын үзүүлэлт

Эрэмбэ

Сул талын үзүүлэлт

Эрэмбэ

Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал - бодит өсөлт

1

Экспортын түншийн төвлөрөл

67

Оффисын түрээс

1

Экспортын бүтээгдэхүүний төвлөрөл

67

Ажилгүйдлийн түвшин – хүйсийн харьцаа

1

Эдийн засгийн уян хатан байдал

67

Удирдлагын цалин  

1

Жижиг дунд үйлдвэрүүд

67

ДНБ-ий бодит өсөлт

2

Том өгөгдөл, аналитик ашиглах

67

Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (%)

2

Дунд болон өндөр технологийн нэмүү өртөг

67

Нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт

3

Бохирдлын асуудал

67

Дотогш чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын урсгал (ДНБ-д эзлэх %)

4

Мэдлэг дамжуулах

67

Монгол Улсад тулгарч болох сорилтууд 2024 он

  • Төсвийн зардал нэмэгдэх нь мөнгөний нийлүүлэлтийн өсөлтийг өдөөх магадлалтай
  • Сонгуулийн дараагаар валютын ханшийн савлагаа үүсэж болзошгүй
  • Нүүрсний экспорт хэмжээ болон үнийн хувьд огцом буурвал эдийн засгийн сорилтууд үүсгэж болзошгүй
  • Хотын менежментийг сайжруулж бохирдол, дэд бүтцийн асуудлуудыг шийдвэрлэх
  • Хөрш улсуудын геополитикийн хурцадмал байдал нь эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан