Танилцуулга
Эрхэм зорилго
Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсыг цогцлоон бүрэлдүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийхэд оршино.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь улс төрөөс хараат бус, ашгийн бус судалгаа шинжилгээний байгууллага юм.
Бидний түүх
2010
2010

- “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” (ЭЗБӨЧСТ) нь 2010 онд хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагуудын санаачилгаар байгуулагдав.
- ЭЗБӨЧСТ-ийн урилгаар Швейцарьт төвтэй Олон Улсын Удирдлагын Хөгжлийн Хүрээлэн (ОУУХХ)-ийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн төлөөлөгчид “Өрсөлдөх чадвар” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулав.
- Хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ойлголцлын санамж бичиг байгуулав.
- Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгайлсан судалгааны ажлыг эхлүүлэв.
2011
2011

- Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг гаргав.
- Улирал тутмын банкуудын өрсөлдөөний тойм болон сар тутмын макро эдийн засгийн тойм зэрэг судалгаануудыг хийж эхлэв.
- “Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө” судалгааг хийв.
- Дэлхийн банкны хөгжлийн бодлогын судалгааг хийж гүйцэтгэв.
- АНУ-ын Азийн сангийн төслийн хүрээнд “Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятад, Орос улсуудын уул уурхайн компаниудын нөхцөл байдлын судалгаа”-г хийж гүйцэтгэв.
- Монголын бизнесийн зөвлөлийн “Оны шилдэг судалгааны байгууллага”-аар шалгарлаа.
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Entrepreneur-2011”-ийн “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч”-ээр шалгарав.
2012
2012

- “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2011”-г Монголын эдийн засгийн форумын үеэр танилцуулав.
- Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах замын зураглал төслийн хүрээнд хэлэлцүүлгүүд болон “Шинэчлэлийн төлөөх түншлэл” форумыг зохион байгуулав.
- НҮБ-ын сургалт, худалдаа, хөгжлийн байгууллагын захиалгаар “Хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах нь” төслийн хүрээнд суурь судалгааг хийж гүйцэтгэв.
- “Бодлогын судалгааны аргачлал: Шинэ соёл Монголд” төслийг хэрэгжүүлэв.
- Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд нэгдлээ.
- Монгол Улсын өрсөлдөх чадвар: Бид хаашаа чиглэнэ вэ? хэлэлцүүлгийг зохиож, хурлын товхимлыг монгол, англи хэл дээр гаргав.
2013
2013

- Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2012-ыг олон нийтийн хүртээл болгов.
- Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан гарав.
- “Монгол Улсын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь” цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, товхимол гаргав.
- Судлаачдын сар тутмын уулзалтыг зохиож эхлэв.
2014
2014

- “Өмнөговь аймгийн Сумдын өрсөлдөх чадварын тайлан-2013” судалгааны ажлыг гүйцэтгэв.
- “Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа” хийж гүйцэтгэв.
- “Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал” судалгааны тайлан гаргав.
- Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулганыг зохион байгуулав.
- Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2013 хэвлэгдэн гарав.
- Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2013 хэвлэгдэн гарав.
2015
2015

- Монголын эдийн засгийн форумын үеэр “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил” салбар хуралдааныг зохион байгуулав.
- Азийн сангийн дэмжлэгээр хамтран хэрэгжүүлж буй “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” –ны шинэ цахим хуудас болох www.aimagindex.mn –ийг олон нийтэд танилцуулав.
- Зүүн бүсийн (Сүхбаатар, Дорнод, Хэнтий) өрсөлдөх чадварын чуулганыг 2015 оны 10-р сарын 07-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулав.
- Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014 хэвлэгдэн гарав.
- Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2014 хэвлэгдэн гарав.
2016
2016

- БНСУ-ын Сөүл хотноо 2016 оны 6-р сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн тинк танкуудын уулзалтанд ЭЗБӨЧСТ-ийн төлөөлөл оролцов.
- Казакстан улсын Астана хотод Азийн хөгжлийн банкны санаачилгаар “Төв Азийн Тинк танкуудын хөгжлийн форум” анх удаа зохион байгуулагдаж ЭЗБӨЧСТ-ийн төлөөлөл оролцов.
- “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2016”-д оролцов.
- ЭЗБӨЧСТ нь Ногоон эдийн засгийн холбооны (GEC) гишүүн бөгөөд Монгол дахь түнш байгууллага болов.
- “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг 11-р сарын 3-4-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа.
- “Нэг бүс нэг зам ба хөгжиж буй далайд гарцгүй орнуудын эдийн засгийн төрөлжилт: Монгол Улсад учирч болох эрсдэл болон боломж” судалгааны явцын үр дүнг танилцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
- Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2015 хэвлэгдэн гарав.
2017
2017

- Ээлжит Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан гарч, Монгол Улс 63 улсаас 62-т эрэмбэлэгдэв.
- БНХАУ-ын Шинжян мужийн Өрөмч хотноо Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны CAREC институтийн нээлтийн арга хэмжээ болон тинк-танкуудын хөгжлийн хоёрдугаар форумд оролцов.
- “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017”-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10-р сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.
- “Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) олон улсын чуулга уулзалт 2017” Тринидад ба Тобаго улсад зохион байгуулагдлаа.
- Азийн Тинк-Танкуудын чуулган 2017 “Тинк-Танкууд, Төрийн бодлого ба Засаглал” сэдэв дор Сингапур улсад зохион байгуулагдлаа.
- Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх Ногоон ажлын байрны үнэлгээний байгууллагуудын холбооны (НАБҮБХ) ээлжит хурал Швейцарийн Женев хотноо болж өнгөрлөө.
2018
2018

- Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017 хэвлэгдэн гарав.
- Ногоон эдийн засгийн талаарх мэдээ, мэдээллийг түгээх зорилготой nogoonhutuch.mn вэбсайтыг үүсгэв.
- Европын холбооны дэмжлэгтэйгээр ЭЗБӨЧСТ болон Ногоон эдийн засгийн холбоо хамтран “Ногоон эдийн засгийн барометр 2018” тайлан гаргав.
- “Ногоон эдийн засаг уу? Ногоорсон эдийн засаг уу?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.
- Дархан-Уул аймгийн Дархан хотод 2018 оны 10-р сарын 26-нд “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018”-ыг зохион байгууллаа.
2019
2019
- Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018 хэвлэгдэн гарав.
- НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын (ILO) захиалгаар “Монгол дахь платформ эдийн засгийн нөхцөл байдал” судалгааг хийж гүйцэтгэв.
- АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх “Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр” жил бүр зохион байгуулдаг “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” хэлэлцүүлгийг Монголд зохион байгуулав.
- ЭЗБӨЧСТ нь НЭЗХ-той хамтран “Оролцоот шийдэл аян”-ыг эхлүүллээ. Аяны хүрээнд “Хөршийн болзоо” чөлөөт уулзалтыг иргэдийн дунд зохион байгуулав.
- Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019 хэвлэгдэн гарав.
