2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Хамтын ажиллагааны шинэ хэлбэр

2010 оны 9-р сар 20, Даваа гариг

Шинэ бүтээл, оновчтой санаачлагыг эдийн засгийн эргэлтэнд оруулах, инновацийн бизнес эрхлэгчид болон технологи дамжуулалтыг дэмжих замаар Монгол улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор Монгол Улсын ШУА болон Эм Ай Си Пи ХХК (M-ICP) хамтран ажиллахаар тохиролцон Харилцан Ойлголцлын Санамж Бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Уг ХОСБ-т ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын Эрдэмтэн нарийн бичгийн дарга Т. Галбаатар, Эм Ай Си Пи ХХК-ний ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал Д. Нэргүй нар гарын үсэг зурсан бөгөөд энэхүү ШУА-д зохион байгуулагдсан ёслолын арга хэмжээнд ШУА-ийн Ерөнхийлөгч   Б. Энхтүвшин, Дэд ерөнхийлөгч Т. Дорж, ЭЗБӨЧС-ний Төвийн захирал Ч. Отгочулуу нарын зэрэг албаны хүмүүс оролцов.

Уг Харилцан ойлголцолын санамж бичгийн хүрээнд инновацийг эдийн засгийн эргэлтэнд оруулах бодит алхмууд хийгдэхийн зэрэгцээ, зарим шаардлагатай эрх зүйн орчин болоод дэд бүтцийг бүрдүүлэх чиглэлээр талууд хамтран ажиллах ажээ. Эм Ай Си Пи ХХК нь Монголыг дэлхийн мэдлэг, технологитой нягт холбох, мэдээллээр хангах, Монгол улсын өвлөгдөх мэдлэг, технологийг дэлхийн бусад улсад түгээх, үнэлүүлэх, инноцацийн санхүүжилтийн асуудлаар зөвлөгөө өгөх, зуучлах үйл ажиллагаа явуулдаг компани юм. Эм Ай Си Пи ХХК нь төрийн болон төрийн бус байгууллага, хувийн салбар, бодлого боловсруулагч, судалгаа шинжилгээний байгууллагуудтай цаашид нягт хамран ажиллаж хүн төрөлхтөний оюун санааны гайхамшгийг хөгжлийн, хүний хөгжлийн төлөө хөхиүлэн дэмжих үйлсдээ улам их амжилт олох болтугай

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан