Ногоон эдийн засгийн холбооны (НЭЗХ) 2020 оны уулзалт, хэлэлцүүлэг 2-р сарын 4-6 өдрүүдэд Энэтхэгийн Шинэ Дели хотноо зохион байгуулагдсан билээ. Энэхүү уулзалт, хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэсэн тайланг НЭЗХ-ноос танилцууллаа.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Ногоон эдийн засгийн холбооны гишүүн, түнш байгууллага бөгөөд, энэхүү уулзалтад төвийн Дэд захирал И.Одончимэг оролцсон юм.
Уулзалтын эхний өдрийн арга хэмжээ “Дэлхийн эдийн засгийг хүртээмжтэй ногоон болгоход Жижиг дунд үйлдвэрлэлийн боломж, хүчин чадал”, хоёр дах өдөр “Энэтхэгийн орон нутгийн ногоон бизнес эрхлэгчдийн цар хүрээ, боломж, бэрхшээлд үндэслэсэн хувьсал, нэгдэлтэй байдал” сэдвийн дор зохион байгуулагдсан бол, гуравдах өдөр хэлэлцүүлэгт оролцогчдийн тодорхойлсон нэн яаралтай анхаарах зүйлс, тэдгээрийг гүйцэлдүүлэхэд хэн хариуцаж, голлон үүрэг гүйцэтгэх вэ гэдгийг хэлэлцсэн юм.
Уулзалт хэлэлцүүлгийн тайланг ЭНД дарж үзнэ үү.