Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ), Ногоон эдийн засгийн холбоо (НЭЗХ), Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) хамтран 2022 оны 5-р сарын 31-ний өдөр Ногоон сэргэлтийн яриа хэлэлцээр цувралын “Ногоон эдийн засаг ба ирээдүй” вебинарыг зохион байгуулав. Энэхүү вебинар нь Монгол Улсын ногоон эдийн засгийн хөгжил ямар түвшинд байгааг үнэлж хэлэлцүүлэг хийх зорилготой юм.
Вебинарыг НЭЗХ-ны Улс орнуудын хөтөлбөрийн захирал Стюарт Уорсли нээж, ЭЗБӨЧСТ-ийн Дэд захирал И.Одончимэг хөтлөн явууллаа.
БОАЖЯ-ны Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын тойм - байгаль орчны зорилтот хөтөлбөр” сэдвээр, НЭЗХ-ны Улс орнуудын хөтөлбөрийн захирал Стюарт Уорсли “Ногоон эдийн засгийн бодлогын хэмжүүрийн танилцуулга” сэдвээр, ЭЗБӨЧСТ-ийн Дэд захирал И.Одончимэг “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ – сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс” тус тус илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлэгт Хөдөө аж ахуйн их сургуулийн ахлах багш, доктор Г.Ганзориг комментатороор оролцлоо.
Вебинарын илтгэлүүд:
1. “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын тойм - байгаль орчны зорилтот хөтөлбөр”, БОАЖЯ-ны Инновац, цэвэр технологийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг [ИЛТГЭЛИЙГ ТАТАХ]
2. “Ногоон эдийн засгийн бодлогын хэмжүүрийн танилцуулга”, НЭЗХ-ны Улс орнуудын хөтөлбөрийн захирал Стюарт Уорсли [ИЛТГЭЛИЙГ ТАТАХ]
3. “Монгол Улсын Ногоон хөгжлийн бодлогын үнэлгээ – сүүлийн үеийн судалгааны үр дүнгээс”, ЭЗБӨЧСТ-ийн Дэд захирал И.Одончимэг [ИЛТГЭЛИЙГ ТАТАХ]
#MongoliaGreenRecovery