2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал 2014

2019 оны 6-р сар 26, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадвар судалгааны төвөөс “Ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа” ба “Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал” судалгааны тайлангуудыг Монгол, Англи хэл дээр хэвлэн гаргалаа. Дээрх ажлуудыг НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөө түншлэл хөтөлбөрийн хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны  захиалгаар гүйцэтгэсэн. Ногоон эдийн засгийн төлөөх түншлэл хөтөлбөр нь “Бидний хүсч буй ирээдүй” сэдвийн дор 2012 онд зохион байгуулагдсан Рио+20 бага хурлын тунхаглалын хүрээнд гарсан томоохон санаачилга бөгөөд нөөцийн үр дүнтэй ашиглалт бүхий хүртээмжтэй, нүүрстөрөгчийн хийн ялгарал багатай эдийн засгийн загварыг нэвтрүүлэхэд улс орнуудад туслах зорилгын хүрээнд хэрэгжүүлэх төсөл юм. Энэхүү хөтөлбөрийн хэтийн зорилго нь 2020 он гэхэд хөтөлбөрт хамрагдан, хамтран ажиллах улс орнуудад хүрээлэн буй орчинд ээлтэй, ажлын байрны нийлүүлэлт дунджаас дээгүүр, ядуурлын түвшин бага, иргэдийн сайн сайхан амьдрах орчин дээшилсэн эдийн засаг руу тогтвортой байдлаар шилжихэд дэмжин ажиллахад оршино. Монгол Улс энэхүү хөтөлбөр хэрэгжих анхны улсаар сонгогдсон билээ. 

Эдгээр хоёр судалгааны ажил нь хоорондоо ихэд уялдаа холбоотой бөгөөд нэгэн ижил хугацааны туршид хийгдсэн гэдгээрээ онцлог юм.

 “Ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа”-ны ажлын зорилго нь Монгол Улсад тулгарч буй эдийн засаг, нийгэм, хүрээлэн буй орчны бэрхшээлүүдийг тодорхойлж, эдгээрийг даван туулах боломжит хувилбаруудыг гаргаж ирэхэд оршжээ. Ногоон эдийн засаг нь тогтвортой хөгжилд хүрэх, ядуурлыг бууруулах үр дүнтэй зам хэмээн олон улсад . Энэхүү судалгаанд Монгол улсын ногоон эдийн засаг, тогтвортой хөгжлийг дэмжихийн тулд тулгарч буй сорилт, бэрхшээлүүдийг шийдвэрлэх урт хугацааны, үр дүнтэй хэд хэдэн бодлогын шийдлүүдийг дэвшүүлсэн.   

“Монгол улс дахь ногоон ажлын байрны зураглал” судалгааны зорилгын хувьд ногоон эдийн засагт шилжих үед ногоон хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх салбар, үйл ажиллагааг тодорхойлж ногоон хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нөөц боломжийг үнэлэхэд оршино. Уг судалгаагаар Монгол орон дахь ногоон ажлын байрны өнөөгийн нөхцөл байдлын дүрсэлсэн ба үр дүнгээс харахад сонгон авсан зарим салбарт нийт 569,921 ажлын байр байгаагаас дөнгөж 11.5%-ийг нь л ногоон ажлын байр гэж үзэж болохоор байна. Энэ нь монгол дахь нийт хөдөлмөр эрхлэлтийн 6.2%-ийг эзэлж байна.

Судалгааны тайлангуудтай танилцахыг хүсвэл энд дарна уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан