Эдүгээ 33 дахь жилдээ тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2021"-д дэлхийн 64 улс орнуудын өрсөлдөх чадварыг Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа болон Дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн үндсэн хүчин зүйлийн хүрээнд хэмждэг. Статистик, тоо баримтад түлхүү суурилсан нийт 334 шалгуур үзүүлэлтийн дагуу хэмждэг тул хамгийн өргөн хүрээний, нарийвчилсан судалгаа гардгаараа онцлогтой.
Энэ жилийн судалгааны үр дүнгээс харахад Монгол Улс харьцуулах боломжтой, сонгогдсон 64 улсаас 60-рт эрэмбэлэгджээ. Өрсөлдөх чадварын эрэмбэ 2021 онд ахисан хэдий ч өрсөлдөх чадвар ерөнхий оноо 40.045 болж 2020 оноос 3.4 оноогоор буурсан үзүүлэлттэй байна. Түүнчлэн Ази, Номхон далайн бүс нутагт өрсөлдөх чадвараар Монгол Улс хамгийн сул байна.