2024, 5-р сар 25, Бямба гариг Шилэн данс

“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2023”

2023 оны 6-р сар 20, Мягмар гариг

Швейцарын Луизанн хотноо төвтэй Дэлхийн өрсөлдөх чадварын төв болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан-2023”-г танилцуулж байна.

1989 оноос хойш жил тутам тасралтгүй гарч буй “Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан” нь 64 улсын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэсэн үндсэн 4 хүчин зүйл, 20 дэд бүлэг,, нийт 335 шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмжсэн, хамгийн дэлгэрэнгүй, нарийвчилсан судалгаа юм.

Монгол Улс 2015 оноос эхлэн Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд орсон бол энэ жилийн тайланд Кувейт Улс нэмэгдсэн байна. Харин ОХУ болон Украйн улсыг өмнөх жилийн адил оруулаагүй байна. 2023 оны тайлангийн үр дүнгээс харахад:

  • Өрсөлдөх чадвар хамгийн сайн улсаар Дани, Ирланд, Швейцар, Сингапур, Нидерланд улс эрэмбэлэгдэв.
  • Дани Улс чансааны тэргүүлэх байр сууриа хадгалж, Ирланд Улс 7-р байрнаас 2-т, Швейцар 1 байраар ухарч 3-т эрэмбэлэгджээ.
  • Өрсөлдөх чадвар хамгийн сул улсаар өмнөх жилийн адилаар Бразил, Өмнөд Африк, Монгол, Аргентин, Венесуэл улс нэрлэгдсэн байна.
  • Зүүн Ази, Баруун Европ өрсөлдөх чадвар сайн, Хойд Америк тогтвортой, харин зүүн Европын өрсөлдөх чадвар ихээхэн буурсан байна.

Дэлхий дахиныг хамарсан улс төр, эдийн засаг, нийгмийн үйл явдлын өрнөл улс орнуудын өрсөлдөх чадварт нөлөөлж байна. Тухайлбал, Ковид-19 цар тахлын дараа эдийн засгаа харьцангуй хожуу эргэн нээлттэй болгосон улс орнууд өрсөлдөх чадвараа сайжруулж (Тайланд, Индонез, Малайз), эсрэгээрээ эрт нээлттэй болсон улсуудын эдийн засгийн өсөлт харьцангуй удааширсан ажиглагдаж байна (Швед, Финланд).

Судалгааны үр дүнгээс харахад харьцангуй жижиг эдийн засагтай улс орнуудын өрсөлдөх чадвар хурдан сайжирсан хандлага ажиглагдаж байна. Тэдгээр улсад боловсролын болон институтийн сайн тогтолцоо, гадаад худалдааны түнш, гадаад зах зээлд хүрэх боломж сайн байгаа зэрэг нийтлэг дүр зураг ажиглагдаж байна.

МОНГОЛ УЛСЫН ӨРСӨЛДӨХ ЧАДВАР

Монгол Улс өрсөлдөх чадварын үзүүлэлтээр тайланд хамрагдсан 64 улсаас 62-т эрэмбэлэгджээ. Нийт 100 оноо авахаас 35.56 оноо авсан байна. Энэ нь өмнөх оноос 0.64 оноогоор буурч 1 эрэмбэ ухарсан үзүүлэлт юм. Өмнөх жилүүдийн судалгаанаас харахад:

  • 2016-2018 онд өрсөлдөх чадварын оноо өссөн
  • 2018 оноос эхлэн тасралтгүй буурсан
  • Ази, Номхон далайн нийт 14 улсаас 14-д
  • Нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ нь 20 мянган ам.доллараас бага 24 улсаас 22-д
  • 20 саяас бага хүн амтай 37-н улстай харьцуулахад 37-д

Монгол Улсын өрсөлдөх чадварын оноо болон эрэмбэ 2015-2023 онд:

Өрсөлдөх чадварыг үнэлж буй үндсэн 4 бүлэгт Монгол Улсын оноо болон эрэмбэ, түүний өөрчлөлт:

  • Эдийн засгийн тамир тэнхээ бүлэгт 1 эрэмбээр урагшилж, Засаглалын үр ашиг, Дэд бүтэц бүлэгт тус бүр 1 эрэмбээр ухарч, харин Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа бүлэгт 3 эрэмбэ ухарсан байна.
  • Сүүлийн 5 жилийн өөрчлөлтийг харахад Эдийн засгийн тамир тэнхээ бүлэг 1 эрэмбэ ахисан. Бусад бүх бүлэг эрэмбэ ухарсаар байна.

Cайжирсан болон ухарсан үзүүлэлт

ӨСӨЛТ

2022

2023

БУУРАЛТ

2022

2023

1.1.15 Нэг хүнд ногдох ДНБ-ий бодит өсөлт

-0.14

3.62

1.5.01 Хэрэглээний үнийн индекс

7.11

 15.15

1.1.14 ДНБ-ий бодит өсөлт

1.4

4.8

1.1.18 Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал - бодит өсөлт

 14.04 3.47

2.1.02 Улсын төсвийн ашиг/алдагдал (%)

-3.46

0.79

1.4.04 Хөдөлмөр эрхлэлт - урт хугацааны өсөлт

-10.51

-14.30

4.5.07 Дээд боловсрол эзэмшигч

29.2

57.1

4.4.26 Бохирдлын асуудал

2.91

2.11

3.3.10 Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ (%)

5.98

11.41

3.2.15 Ажиллах хүчний урт хугацааны өсөлт

-12.34

-15.74

1.2.25 Аялал жуулчлалаас олсон орлого  (%)

0.22

0.37

4.1.05 Хотуудын удирдлага

3.47

2.53

1.2.12 Үйлчилгээний экспорт

(тэрбум ам.доллар)

0.71

1.16

4.4.27 Байгаль орчны тухай хуулиуд

5.05

3.89

4.3.16 100,000 хүнд ногдох патентын мэдүүлгийн тоо

2.08

3.31

3.4.02 Зах зээлийн өөрчлөлт

5.44      4.32

2.3.10 Төрийн бодлогын зохицох чадвар

1.93

2.84

2.1.07 Төрийн санхүү

2.21

1.79

2.3.11 Ил тод байдал

2.11

2.98

3.4.01 Компаниудын дасан зохицох чадвар

5.16

4.25

1.2.08 Бараа бүтээгдэхүүний экспорт (тэрбум ам.доллар)

9.25

12.54

3.4.06 Нягтлан бодох бүртгэл ба аудит

5.89

4.88

2.4.05 Хөрөнгийн зах зээл

3.79

5.12

2.2.02 Хувь хүний орлогын албан татварын орлого (%)

2.29

2.65

1.4.07 Ажилгүйдлийн түвшин

8.10

5.30

2.2.01 Татварын нийт орлого (%)

22.70

26.18

1.2.13 Үйлчилгээний экспорт (%)

4.73

6.24

3.2.22 Оюуны дайжилт (brain drain)

2.98

2.53

4.3.19 Дунд болон өндөр технологийн нэмүү үнэ цэн

2.98

3.92

3.4.04 Менежерүүдийн нэр хүнд

4.63

4.00

Хамгийн сайн болон сул үзүүлэлт

Давуу талын үзүүлэлт

Эрэмбэ

Сул талын үзүүлэлт

Эрэмбэ

Оффисын түрээс

1

Экспортын түншийн төвлөрөл

64

Бараа бүтээгдэхүүний экспорт, ДНБ %

11

Эдийн засгийн сорилтыг сөрөх чадвар

64

Төсвийн ашиг/алдагдал

10

Төрийн өмчийн ААН

63

Хэрэглээний татварын түвшин

12

Хүнд суртал

62

Эмэгтэй удирдлагууд

5

Том корпорацууд

64

Ажилчдын сургалт

26

Санхүүгийн ур чадвар

64

Үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн цахилгааны зардал

6

Бохирдлын асуудал

64

Харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалт

11

Дээд боловсрол

64

Монгол Улсад тулгарч болох сорилт-2023 он

! Инфляцын түвшин өндөр байгаа нь Төв банк зээл олголтыг хумихад хүргэж болзошгүй.

! Ажилгүйдэл, ядуурал, тэгш бус байдал нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна.

! Валютын ханш өндөр, урьдчилан таамаглахад хэцүү байгаа нь хөрөнгө оруулалт хийх шийдвэр гаргахад хүндрэл учруулж байна.

! Сонгууль, улс төрийн мөчлөгөөс хамааралтай байх нь эдийн засгийн хүндрэл үүсгэж болзошгүй.

! Орос-Украйны дайны улмаас үүссэн геополитикийн хурцадмал байдал болон Бээжин  -Тайваны хоорондох нөхцөл байдал нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж болзошгүй.

    Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвийн албан ёсны түнш юм.

    МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

    Сүүлийн мэдээ

    Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан