Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс гаргадаг “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2020”-д Швейцарь улс 5-н жил дараалан тэргүүлэв. Үүнд, чанартай боловсролын систем, амьдралын өндөр чанар, цалин хөлс зэрэг үзүүлэлтүүд нөлөөлсөн байна. Удаах байруудад Дани, Люксембург, Исланд, Швед зэрэг Европын холбооны улсууд эрэмбэлэгдсэн бол Хойд Америкийн орнуудаас Канад, Ази тивийн орнуудаас Сингапур эхний 10-т багтжээ. Харин өндөр хөгжилтэй АНУ 15-д, Япон 38-д эрэмбэлэгджээ. Үүнээс гадна манай хөрш орнууд болох БНХАУ 40-д, ОХУ 54-т эрэмбэлэгдсэн бол Бразил, Венесуэл, Словак, Энэтхэг, Монгол Улс сүүл мушгиж байна.
Тайланд нийт 63 улсыг авьяас, ур чадвараар нь эрэмбэлэхдээ:
1. Хөрөнгө оруулалт болон хөгжлийн хүчин зүйлс (Investment and Development)
2. Дэлхийн авьяас, ур чадварыг татах хүчин зүйлс (Appeal)
3. Бэлэн байдлын хүчин зүйлс (Readiness) гэсэн үндсэн 3 бүлгийн өргөн хүрээний мэдээллийг ашигладаг.
Эдгээр үндсэн 3 хүчин зүйл нь боловсролын систем, ажлын байран дахь сургалт, ажилчдын хөгжил дэвшил, гадаад хэлний ур чадвар, амьжиргааны өртөг, амьдралын чанар, боловсролын салбарт оруулж буй хөрөнгө оруулалт зэрэг 31 гаруй шалгуур үзүүлэлтүүдийг агуулдаг билээ.
Тайлангийн үр дүнгээс харахад, 27 улс авьяас, ур чадварын эрэмбээ ахиулсан, 11 улсын эрэмбэд өөрчлөлт ороогүй бол 25 улсын эрэмбэ буурчээ. 2019 оны үр дүнтэй харьцуулахад Турк (+12), Эстони (+8), АНЭУ (+6), Перу(+5), Чили (+5), Канад (+5) зэрэг орнууд амжилтаа хамгийн ихээр ахиулсан бол Орос (-7), Казахстан (-6), Унгар (-5), Саудын Араб (-5) зэрэг орнуудын эрэмбэ хамгийн ихээр буурсан байна.
МОНГОЛ УЛСЫН АВЬЯАС, УР ЧАДВАРЫН ЭРЭМБЭ
Монгол Улсын хувьд авьяас, ур чадварын ерөнхий үнэлгээгээр нийт 63 улсаас 63-рт эрэмбэлэгдсэн бөгөөд хөрөнгө оруулалт хөгжлийн хүчин зүйлээр 59-рт, ур чадварыг татах үзүүлэлтээр 63-рт, мэргэжилтэн, ажиллах хүчинг ажиллуулах нээлттэй байдлаар 56-рт жагссан байна.
Авьяас, ур чадварын ерөнхий эрэмбэ буурахад амьдралын чанар (61-рт), хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ (63-рт), мэргэшсэн ажиллах хүчний хүртээмж (63-рт), санхүүгийн ур чадвар (62-рт) зэрэг үзүүлэлтүүдэд 60-аас хойш эрэмбэлэгдсэн нь нөлөөлжээ. Гэсэн хэдий ч ажилчдын сургалт (9-рт), авъяас чадварыг татах (4), шинжлэх ухааны чиглэлээр төгссөн хүмүүс (28), их сургуулийн боловсрол(63), эмэгтэйчүүдийн ажиллах хүчний оролцооны түвшин (26) зэрэг үзүүлэлтэд ахиц гарсан байна.
Хэдийгээр ерөнхий үнэлгээгээр хамгийн сүүлд эрэмбэлэгдсэн ч ерөнхий оноогоо өмнөх жилээс 13.071-ээр, үндсэн гурван бүлэг болох мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй байдал дэд бүлгийн оноог 24.173-аар, ур чадварыг татах дэд бүлгийн оноог 8.173-аар, хөрөнгө оруулалтын хөгжил дэд бүлгийн оноог 5.396-аар тус тус ахиулсан байна.
Авьяас, ур чадварын үндсэн гурван бүлгийн оноогоор: