2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

2011 оны 2-р сар 09, Лхагва гариг

2-р сарын 09

Захирал Ч.Отгочулуу МЭЗФ-н ажлын хүрээнд “Хөгжлийн Бодлого: Өрсөлдөх Чадвар ба кластер, инноваци” салбар хуралдаанд зориулсан ТВ5-н “Хөгжилд Хамтдаа” нэвтрүүлэгт оролцов.

Судлаач И.Одончимэг “Монголын эдийн засгийн өнөөгийн төлөв ба өрсөлдөх чадвар” сэдвээр “Хилийн Цэргийн Дээд Сургууль”-н багш нарт лекц уншин сургалт зохион байгууллаа.


2-р сарын 10

>Захирал Ч.Отгочулуу МЭЗФ-н ажлын хүрээнд МҮОНТ-н нээлттэй хэлэлцүүлэгт оролцов.

Менежер Б. Лакшми хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу Гамшиг Судлалын Хүрээлэнд очиж үйл хэрэг, ажилтай нь танилцан мэдээлэл авлаа.

2-р сарын 11

Судлаач З.Алтанзул, Э.Уртнасан нар “Монголын эдийн засгийн өнөөгийн төлөв ба өрсөлдөх чадвар” сэдвээр Мэдээлэл, Шуудан, Харилцаа Холбоо Технологийн Газрын ажилтнуудад лекц уншин сургалт зохион байгууллаа.

Судлаач И.Одончимэг хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу ШУА-н дэргэдэх Олон Улс Судлалын Хүрээлэнд очиж үйл ажиллагаа, ажлын онцлоготой нь танилцан мэдээлэл авлаа. Цаашид хамтран судалгаа хийх, мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм байна.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан