АНУ-ын Пенсалванийн их сургуулийн Лаудер институтийн дэргэдэх Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр болон Бразил улсын Гетулио Варгасын сангийн зүгээс хамтран Дэлхийн тинк танкуудын уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээний үеэр өнөөгийн нийгэмд тинк танкуудын үүрэг оролцоо хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг онцолж байв. 2019 оны 12-р сарын 11-13 -ны өдрүүдэд Бразил улсын Рио Де Жанейро хотод болсон жилийн уулзалтад 57-н улс орны 150 орчим тинк танкуудын удирдлага, шийдвэр гаргагчид оролцон мэдээлэл солилцлоо.
ЭЗБӨЧСТ-ийг төлөөлөн Дэд захирал И.Одончимэг оролцсон бөгөөд “Тинк танкуудын ирээдүй болон аюулгүй байдал, тогтворгүй байдал давамгайлсан өнөө үеийн нийтийн удирдлага” хэлэлцүүлэгт панелистаар оролцов.
Төвийн зүгээс Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөрийн зохион байгуулсан хурал чуулгануудад 2013 оноос хойш оролцохын зэрэгцээ 2019 онд “Баримт мэдээлэл болон Тинк танкуудын ач холбогдол” арга хэмжээг Улаанбаатар хотод зохион байгуулсан билээ.