2020 оны 9-р сар 07, Даваа гариг
![](/media/ecrc/content/Дадлагажигч_оюутан_хөтөлбөр.jpg)
Дадлагажигч оюутны хөтөлбөр
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь эдийн засаг, социологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн судлаач, эдийн засагчидтай хамтран ажиллаж дадлагажих боломж олгож байна.
Тавигдах шаардлага:
· Эдийн засаг, социологи, статистикийн чиглэлээр суралцдаг
· Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
· Байгууллагад идэвх зүтгэл гарган ажиллах чармайлттай
· Судалгаа тойм гаргах чадвартай (хүсэл эрмэлзэлтэй)
· 3-4-р дамжаанд суралцдаг байх
Хугацаа: 1-2 сар эсвэл сургалтын хөтөлбөрт заагдсаны дагуу
Хэрэв та манай дадлагжигч оюутны хөтөлбөрийг сонирхож байвал дадлага хийх хүсэлт, анкетаа info@ecrc.mn хаягаар илгээнэ үү.
Асууж тодруулах зүйл байвал 321926 утсаар холбогдох боломжтой.