2022 оны 2-р сар 21, Даваа гариг
![](/media/ecrc/content/Edited.jpg)
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь эдийн засаг, социологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад мэргэжлийн судлаач, эдийн засагчидтай хамтран ажиллаж дадлагажих боломж олгож байна.
Тавигдах шаардлага:
· Эдийн засаг, социологи, статистикийн чиглэлээр суралцдаг
· Өөрийгөө хөгжүүлэх хүсэл эрмэлзэлтэй
· Байгууллагад идэвх зүтгэл гарган ажиллах чармайлттай
· Судалгаа тойм гаргах чадвартай (хүсэл эрмэлзэлтэй)
· 3-4-р дамжаанд суралцдаг байх
Хугацаа: 1-2 сар эсвэл сургалтын хөтөлбөрт заагдсаны дагуу
Хэрэв та манай дадлагажигч оюутны хөтөлбөрийг сонирхож байвал дадлага хийх хүсэлт, анкетаа 2022 оны 3-р сарын 04-ний дотор info@ecrc.mn хаягаар илгээнэ үү.
Асууж тодруулах зүйл байвал 321927 утсаар холбогдох боломжтой.