2024, 11-р сар 23, Бямба гариг Шилэн данс

“Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган-2019” Ховд хотод зохион байгуулагдлаа.

2019 оны 10-р сар 25, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв, Конрад-Аденауэр-Сан, Ховд аймгийн ЗДТГ болон Ховд аймгийн ХАҮТ хамтран “Баруун бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2019” арга хэмжээг Ховд аймгийн Ховд хотод 2019 оны 10-р сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтын зорилго нь Баруун бүсийн Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудын төр хувийн хэвшлийн төлөөлүүд бүс нутгийн хамтын ажиллагаа, хөгжлийн бодлого хөтөлбөрүүдийн уялдааг сайжруулах,  аялал жуулчлал ногоон хөгжил, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжилд тулгамдаж буй асуудлууд мөн цаашдын алхамуудын талаар хэлэлцэв. 

Тус чуулга уулзалтад Баруун бүсийн таван аймгаас Засаг дарга, ИТХ-ын дарга, МҮХАҮТ-ын салбар танхимуудын дарга болон холбогдох албаны хүмүүс оролцсоноос гадна Улаанбаатар хотоос БОАЖЯ, Үндэсний хөгжлийн газар, Жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжүүлэх сан, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Мөн чуулганы үеэр Баруун бүсийн 5 аймгийн бизнес эрхлэгчид цуглан Ховд хотод өөрсдийн брэнд бүтээгдэхүүн, бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулсан үзэсгэлэн худалдааг зохион байгуулав. 

Хууль эрх зүйн таатай орчин, төвлөрлийг сааруулахад бүсийн нэмэгдэл, татварын хөнгөлөлттөөр дэмжих бодлогууд, баруун бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүн аймгийнхаа удирдлагатай хамтарч төсөл хөтөлбөрүүдээ лоббиддог, санал тусгадаг, чуулганаар ганц удаа хэлэлцээд өнгөрөхгүй ажил хэрэг болгох тал дээр ажиллаж, тогтмол буюу жил болгон уулзаж асуудлуудаа хэлэлцсэнээр илүү үр дүнтэй болно гэдгийг оролцогчид онцлов. Чуулганаар хэлэлцэгдэж буй дэд бүтцийн, дулаан цахилгааны хүндрэлтэй асуудлууд 10 жилийн өмнө л байсан одоо болтол шийдэгдээгүй байгаа. 

Хурлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл авна уу. Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан