2024, 10-р сар 04, Баасан гариг Шилэн данс

6 дахь жилдээ "Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017" үр дүн гарлаа

2018 оны 1-р сар 17, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс 6 дахь жилдээ Монгол улсын 21 аймгийг харьцуулсан тайланг гаргаж байна. Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны зорилго нь Монгол Улсын 21 аймгийн хөгжлийн өнөөгийн түвшинг харьцуулан үнэлэх, аймгуудын өрсөлдөх чадварыг цогц байдлаар тодорхойлоход оршино. Судалгаагаар аймаг бүрийн хөгжлийн давуу ба сул талыг тодорхойлж, өрсөлдөх чадварын боломж, чадавхийг үнэлэн тогтвортой, урт хугацааны хөгжлийн бодлого боловсруулахад ашиглахуйц өргөн хүрээний мэдээллийн сан бүрдүүлэн www.aimagindex.mn ажиллаж байна. Өнгөрсөн жилүүдийн тайлангуудаас харахад аймгуудын өрсөлдөх чадварын оноо урт хугацаандаа өсч байна. Харин өнөө жилийн хувьд аймгуудын өрсөлдөх чадварын онооны дундаж 70-65 болж буурсан.

Зураг 1: Өрсөлдөх чадварын ерөнхий онооны дундаж ( 2012 – 2017)

Аймгуудыг бүсээр нь авч үзвэл өрсөлдөх чадварын оноо хамгийн их буурсан бүс нь Баруун бүс байгаа бол Төвийн бүс харьцангуй бага бууралт ажиглагдаж байна.

Зураг-2: Аймгуудын өрсөлдөх чадварын эрэмбэ 2017


Зураг 3: Өрсөлдөх чадварын үндсэн 4 бүлгийн өөрчлөлт

Өрсөлдөх чадварын үндсэн дөрвөн бүлгийн хувьд ихэнх нь буурсан бөгөөд хамгийн ихээр буурсан үзүүлэлт бол засаглалын үр ашгийн үзүүлэлт байлаа. Энэ нь юуг илэрхийлж байна вэ гэхээр төр засагт итгэх итгэл буурсан байна гэж хэлж болохоор байна.


Өнгөрсөн нэг жилийн хугацаанд өрсөлдөх чадварын ерөнхий оноогоор Дорнод аймаг 6 оноогоор, Өвөрхангай аймаг 1 оноогоор, Говьсүмбэр аймаг 1 оноогоор тус тус ахиулсан бол Сүхбаатар аймгийнх 15, Ховд аймгийнх 13, Өмнөговь аймгийнх 10 оноогоор тус тус буурсан байна.

Зураг 4: Хамгийн ихээр оноо өөрчлөгдсөн аймгууд

Дорнод аймгийн өрсөлдөх чадварын оноо энэ жил хамгийн ихээр нэмэгдэхэд холбооны салбарын орлого, түгээлтийн сүлжээ, эдийн засгийн өсөлт, банкны салбарын активын өсөлт, чанаргүй зээлийн тоо буурсан, зээл авах боломж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна.

Сүхбаатар аймгийн өрсөлдөх чадварын оноо хамгийн ихээр буурсан бөгөөд үүнд барилгын ажил буурсан, хувиараа бизнес эрхлэх боломж муудсан, аймгийн удирдлагын ил тод байдал буурсан, чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл нэмэгдсэн зэрэг нөлөөлжээ.

Эмзэг байдлын индекс: Бусад аймгуудтай харьцуулахад Хөвсгөл аймаг нь нэг их эмчид ногдох хүний тоогоор хамгийн өндөр буюу эмч хүрэлцэхгүй байна.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ 2017

Тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг aimagindex.mn вэбсайтаас авна уу. Тайланг худалдан авахыг хүсвэл ЭЗБӨЧСТ-ийн оффис эсвэл номын дэлгүүрүүдээс хэвлэмэл байдлаар авч болно. Мөн та www.ecrc.mn сайтаас тайланг цахим хэлбэрээр унших эсвэл татан авах боломжтой.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан