2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

“Төрийн гэрэгэ” шагналын эзнийг шалгаруулах комисс байгуулагдлаа

2011 оны 12-р сар 14, Лхагва гариг

Үндэсний бүтээн байгуулалтын дээд шагнал болох Төрийн гэрэгэ хүртэх бүтээлийг тодруулж, хоёр дахь удаагийн шагналын эзнийг шалгаруулах комисст Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Үндэсний хөгжлийн хүрээлэн болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв) орсон байна.  Монголчуудын оюун ухаан, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлээр бий болж, хэмжээ далайц, чанараараа дэлхийн жишигт хүрч, Монголын өрсөлдөх чадварыг нотолж чадсан бүтээн байгуулалтыг дэмжин, алдаршуулах зорилго бүхий дээрх шагналыг анхлан санаачлагчдын нэг нь манай Төв юм. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2011 оноос олгож эхэлсэн энэхүү шагналыг хүртсэн анхны бүтээлээр Монгол Британника толь шалгарсан билээ. Улс орны эдийн засаг, нийгэм, оюун санааны хөгжилд шинэ жишгийг авчирч, дэлхийн стандартад хүрч, улс орныхоо нүүр царай, өрсөлдөх чадварын нэрийн хуудас болж чадсан бүтээн байгуулалтыг жил бүр шалгаруулж, Төрийн гэрэгэ олгож байхаар Ерөнхийлөгч зарлигтаа заасан байдаг. Тиймээс энэхүү чухал ач холбогдол бүхий шагналын эзнийг шалгаруулах комисст хоёр дахь жилдээ орж буй нь Төвийн хувьд нэр хүндийн хэрэг юм. Бүтээл шалгаруулах материалыг 2012 оны 1-р сарын 15 хүртэл хүлээн авах бөгөөд шагналын эзэн битүүний өдөр тодорно.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан