2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

“Төв азийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд” төслийн удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо (2022 оны 1-р сарын 28)

2022 оны 1-р сар 28, Баасан гариг

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-ны “Төв Азийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хөтөлбөр” төслийн Монгол Улс дахь Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан 2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн хуралдаанаар эмэгтэй бизнес эрхлэгчид, тэдэнд тулгамдаж буй нийтлэг асуудлууд, эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан бодлого, төсөл, үйл ажиллагаануудын талаар Удирдах зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагуудаас танилцуулга хийж, мэдээлэл, санал солилцов.

Хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Үндэсний статистикийн хороо, Татварын ерөнхий газар, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооноос дараах танилцуулгуудыг хийв. Үүнд:

  1. 1. ААНБ-ын 2021 оны тооллогын урьдчилсан дүн, ҮСХ-ны Тооллого, өгөгдлийн шинжилгээний газрын дарга Ш.Ариунболд
  2. 2. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих нь, ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий
  3. 3. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарын эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбооны Тэргүүн Д.Тунгалаг
  4. 4. Татварын боловсролын хөтөлбөр, Татварын ерөнхий газрын Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга М.Өлзийбат

Удирдах зөвлөлийн дараагийн хуралдаан 2022 оны 2 дугаар сард зохион байгуулагдана.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан