2024, 4-р сар 26, Баасан гариг Шилэн данс

Тинк танкын ач холбогдол: Тинк танкийн ирээдүй ба бодлогын зөвлөгөө

2020 оны 2-р сар 03, Даваа гариг

АНУ-ын Пенсилванийн их сургуулийн дэргэдэх Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөрийн зүгээс 2020 оны Дэлхийн тинк танкуудын индексийг танилцуулахын зэрэгцээ дэлхий даяар 85 улсын 130 хотод “Тинк танкуудын ирээдүй ба бодлогын зөвлөгөө” сэдэвт хэлэлцүүлэг, танилцуулах арга хэмжээ 1-р сарын 30 өдөр зохион байгуулав. Тухайлбал АНУ-ын Вашингтон хотноо дэлхийн тэргүүлэх 60 орчим тинк танкын удирдлагууд Ойрх Дорнодын хүрээлэн (MEI)-ийн зүгээс зохион байгуулсан өглөөний уулзалтад оролцон санал солилцсон байна.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв нь Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөртэй мэдээлэл солилцон хамтран ажилладаг бөгөөд 2019 онд “Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан.

Пенсилванийн их сургуулийн дэргэдэх Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр нь эрдэм шинжилгээний төвүүд болон их дээд сургуулиудын тэргүүлэх эрдэмтэдтэй хамтарч ажилладаг бөгөөд сүүлийн 30 жилийн хугацаанд олон улсын энх тайван, аюулгүй байдал, даяаршил ба засаглал, олон улсын эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал, мэдээ мэдээлэл зэрэг чухал сэдвийн хүрээнд мэдлэг, бодлого хоорондын зөрүүг арилгахад дэмжлэг болохуйц дэлхийн хэмжээний бодлогын судалгаа хийж, тодорхой шийдлийн хувилбарыг боловсруулан, санал болгож, нөлөөллийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан