2024, 4-р сар 25, Пүрэв гариг Шилэн данс

МЭЗЧ-ы хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна

2011 оны 2-р сар 18, Баасан гариг

Эдийн Засгийн Бодлого Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв нь ирэх 3-р сарын 3,4-ний өдрүүдэд зохиогдох Монголын Эдийн Засгийн Чуулган 2011-н агуулга, зохион байгуулалтыг хариуцсан хамтран зохион байгуулагчаар ажиллаж байна. Хоёр дахь жилдээ зохиогдох гэж буй уг чуулган нь Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, хэтийн төлөвийг тодорхойлж, бодлого боловсруулагчид, хувийн хэвшил болон иргэний нийгэм төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид нэг дор чуулж, нэгдсэн ойлголт дүгнэлтэнд хүрэхэд чиглэсэн өндөр ач холбогдол бүхий арга хэмжээ билээ.


Дашрамд дурьдахад, МЭЗЧ нь

  • Хүний хөгжил
  • Хөгжлийн Бодлого ба Өрсөлдөх Чадвар
  • Засаглал
  • Дэд бүтэц гэсэн дөрвөн үндсэн асуудлын дагуу хэлэлцүүлэг, салбар хуралдаанууд зохиох юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meforum.mn/

веб хаягаар орон авна уу.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан