2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Мэдлэгт суурилсан эдийн засаг ба Шинжлэх ухааны дэд бүтэц

2012 оны 1-р сар 12, Пүрэв гариг

Орчин үеийн эдийн засгийн өсөлтийг сонгодог эдийн засгийн өсөлтийн онолоор тайлбарлахад учир дутагдалтай болжээ. Энэ нь гадаадын шууд хөрөнгө оруулалт, ардчилал болон тэгш бус байдлын түвшин, технологийн болон мэдээллийн урсгал, даяарчлал гэх мэт маш олон хүчин зүйлсийн нөлөөлөл, харилцан хамаарлыг шинээр тайлбарлах болсонтой холбоотой. Уламжлалт эдийн засгийн онолоор үйлдвэрлэл нь капитал, хөдөлмөрөөс шууд хамаарч, мэдлэг, технологи зэргийг гадаад хүчин зүйл гэж үзэж байсан.

Харин одоо үйлдвэрлэлд мэдлэг, мэдлэгт оруулсан хөрөнгө оруулалт шууд нөлөөлж байна. 1980-аад оны сүүлээс хойш маш олон орны эдийн засгийн үзүүлэлтүүд огцом сайжирч ирсэн нь эдийн засгийн олон салбарт мэдлэгийг бий болгож, дэлгэрүүлж чадсанд оршдог.

Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу. Мөн та уг сэдэвтэй холбоотой асуудлаар санал бодлоо хуваалцахыг хүсвэл www.facebook.com/ecrcmn цахим хуудсанд хандна уу.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан