2024, 4-р сар 27, Бямба гариг Шилэн данс

Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө судалгааны үр дүн

2011 оны 6-р сар 23, Пүрэв гариг
Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө сэдэвт судалгааны ажлын үр дүнг танилцуулж байна. Тайланг бүрэн эхээр нь эндээс үзэх боломжтой.

Монгол Улсын эдийн засаг хурдацтайгаар хөгжиж байгаа нь агаарын тээврийн үйлчилгээний зах зээл өсөн тэлэх боломжтойг харуулж байна. Монгол Улсын Засгийн газраас гадаадын 30 гаруй улстай хоёр талт агаарын тээврийн хэлэлцээрийг (хоёр талт хэлэлцээр) байгуулсан хэдий ч одоогоор ердөө дөрвөн идэвхитэй чиглэл буюу Улаанбаатараас Бээжин, Москва, Сөүл, Токиогийн чиглэлүүдэд олон улсын нислэг үйлдэж байна. Монгол Улсын байгуулсан хоёр талт хэлэлцээрт дээрх чиглэлд үйлчилгээ үзүүлэх агаарын тээвэрлэгчдийг тусгайлан томилж, нислэгийн чиглэл, багтаамж, давтамж, үнэ болон нисэх буудлыг хатуу тусгасан байдаг.

Агаарын тээврийн үйлчилгээг либералчилснаар зорчигчид агаарын тээврийн илүү олон үйлчилгээг хямд үнээр авах боломж нээгддэгийг бодит байдал дээр харуулаад байна. Цаашилбал, либералчлал нь Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өсөх, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх зэргээр нийт эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах болно.

Судалгааны зорилго нь Монголд Улсад агаарын тээврийн үйлчилгээг либералчлахад гарах боломжит үр нөлөөг судлах, агаарын тээврийн үйлчилгээг либералчлахад ямар чиг хандлага барьж болох талаар ойлголтыг өгөхөд оршино.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан