2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан-2012 хэвлэгдэв

2013 оны 3-р сар 11, Даваа гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Швейцарийн Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнтэй хамтран Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгай тайланг гурав дахь жилдээ боловсруулан гаргалаа. Монгол Улсын өрсөлдөх чадвар өнгөрсөн гурван жилийн турш онооны хувьд сайжирч байна. Тухайлбал, 2011 онд 27 оноотой байсан нь 2012 онд 32 болж нэмэгджээ. Гэхдээ эрэмбийн хувьд байр ахиж чадсангүй, харьцуулж буй 15 орноос 15 дугаарт жагссан хэвээр байна. Өрсөлдөх чадвараар дээд үзүүлэлт буюу 100 оноог Сингапур улс авч, нэгдүгээр байрт оржээ.

Өнгөрсөн жилүүдэд эдийн засаг хурдтай өсөж, бизнесийн үр ашиг харьцангуй нэмэгдсэн нь өрсөлдөх чадварт сайнаар нөлөөлөв. Харин бодлогын тодорхойгүй, тогтворгүй орчин, дэд бүтцийн сул хөгжил, эрүүл мэнд, боловсролын салбарын дорой байдал өмнөх жилүүдийн адилаар Монгол Улсын хөгжилд тушаа болсон хэвээр байна.

Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгай тайлан гурван жилийн өмнө анх гарснаас хойш өрсөлдөх чадварын тухай ойлголт нэлээд дэлгэрч, улс орны хөгжлийг хэмжих олон улсын арга барилд үндэсний судлаачид суралцаж байгаа юм. Судалгааг Сингапур, Катар, Чили, Малайз, Казахстан, Тайланд, Солонгос, Болгар, Перу, Орос, Словак, Мексик, Словени, Украин гэсэн 14 оронтой Монголыг харьцуулж хийдэг бөгөөд улс орнуудын хөгжлийг 330 гаруй өгөгдөл ашиглан шинжилдэг билээ.

Англи, монгол хэлээр хэвлэгдэн гардаг энэхүү судалгааны тайлангийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Та ЭЗБӨЧСТ-ийн мэргэжилтнүүдтэй 11321927 утсаар, эсвэл info@ecrc.mnцахим хаягаар холбоо барина уу.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан