2024, 4-р сар 20, Бямба гариг Шилэн данс

Монгол Улсад бодлогын судалгааны соёлыг төлөвшүүлэх нь

2012 оны 3-р сар 27, Мягмар гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв), Азийн хөгжлийн банк (АХБ)-тай хамтран “Бодлогын судалгааны аргачлал:Шинэ соёл Монголд” сэдэвт сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна.Энэ хүрээнд гуравдугаар сарын 22-23-нд зохион байгуулагдсан эхний хэлэлцүүлгийг Төвийн захирал Ч.Отгочулуу, АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын захирал Роберт М.Шоэллхаммэр нар нээсэн юм.

Хэлэлцүүлэгт ЗГХЭГ-ын Хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Б.Даринчулуун, УИХ-ын Тамгын газрын Судалгаа, шинжилгээ, олон нийттэй харилцах төвийн дарга Ц.Норовдондог болон Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Үндэсний хөгжлийн хүрээлэн, Удирдлагын Академи, МУИС-ийн Эдийн засгийн сургууль, СЭЗДС-ийн төлөөлөгчид оролцож хоёр өдрийн турш Монгол Улсын бодлогын судалгааны салбарын өнөөгийн байдал, түүнийг хөгжүүлэх арга замуудын талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгийн үеэр бодлогын судалгааны сургалтын хөтөлбөрийг тодорхойлж, сургагч багш нар болон зөвлөхүүдийг сонгов.

“Бодлогын судалгааны аргачлал: Шинэ соёл Монголд” хөтөлбөр нь Монгол Улсад бодлогын судалгааг шинэ шатанд гаргах, бодлогын судалгааны соёлыг төлөвшүүлэх зорилготой бөгөөд төрийн бодлого, төлөвлөлтийг судалгаанд суурилан илүү бодитой гаргах, судлаачид болоод бодлого боловсруулагч нарын хоорондын уялдаа холбоог сайжруулах загварчлалыг бэлтгэх, түүнийг сургагч багш нараар дамжуулан төрийн албан хаагчдад түгээх зорилготой.

Бодлогын судалгааны сургалтын хөтөлбөрийн төсөл нь хоёр жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд төрийн албан хаагчдад зориулан бодлогын судалгааны сургалт явуулах багш нарыг гадаад, дотоодын мэргэжилтнүүд бэлтгэнэ.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан