2024, 7-р сар 15, Даваа гариг Шилэн данс

“Монголын эдийн засгийн чуулган-2014” өндөрлөлөө

2014 оны 3-р сар 26, Лхагва гариг

Жил бүр зохион байгуулагддаг Монголын эдийн засгийн чуулган (МЭЗЧ) өнгөрсөн жил “Монгол брэнд” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байсан бол өнөө жил  “Монголдоо бүтээцгээе” сэдвийн дор 2014 оны 3-р сарын 24,25-нд төрийн ордонд  зохион байгуулагдлаа.

Монгол улсын Макро эдийн засгийн засгийн гадаад, дотоод орчин хүндхэн нөхцөлд байгаа энэ үед “МЭЗЧ-2014” зохион байгуулагдсанд бизнес эрхлэгчид, судлаачид, бодлого боловсруулагчид бүгд сайшаалтай хандаж байв. Өнгөрсөн жил Монголын валютын зах зээлийн тэнцвэрийг хадгалахад  чухал нөлөө үзүүлдэг гол  үзүүлэлтүүд буурсан нь иргэд, бизнес эрхлэгчдэд хүнд цохилт болсон билээ. Тухайлбал, Гадаадын шууд хөрөнгө оруулалт 46%-иар, Экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг эрдэс баялагийн салбарын тэр дундаа гол бүтээгдэхүүний нэг болох нүүрсний үнэ болон биет хэмжээ хоёул буурсан нь  валютын ханшийг чангаруулах гол сувгууд байсан. Валютын ханш ийн чангарсан  нь дотоодын зах зээлд бараа бүтээгдэхүүний үнийг өсгөсөөр, иргэдийн худалдан авах чадварыг бууруулсаар байна.

Нөгөө талаас манай орон импортоос хэт хараат улс. Нийт хэрэглээнийхээ 80 гаруй хувийг гаднаас импортоор авч байгаа тул валютын ханш өслөө гээд бид бүх зүйлээ гаднаас авахаа зогсоож чадахгүй. Гэхдээ үүнээс гарах нэг гарц байгаа нь бид бүтээгдэхүүнээ дотооддоо өөрсдөө үйлдвэрлэх юм. Үнэхээр бид өрсөлдөх чадвар сайтай олон улсын зах зээлд борлогдохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж чадвал Макро эдийн засаг болоод   Монгол Улсын өрсөлдөх чадварт ч эерэгээр нөлөөлөх билээ. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс чуулганыг хамтран зохион байгуулалцсан бөгөөд оролцогчдод Төвийг танилцуулах арга хэмжээ зохион байгуулж,  “Монгол улсын өрсөлдөх чадварын тайлан-2013” шинэ тайлангаа гадаад, дотоодын нийт 400 гаруй оролцогчдод танилцууллаа. 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан