2024, 4-р сар 24, Лхагва гариг Шилэн данс

БИЗНЕС ЭРХЛЭЛТ ДЭХ ЖЕНДЭРИЙН СТАТИСТИКИЙН ҮНЭЛГЭЭ 2021

2022 оны 2-р сар 09, Лхагва гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Жендэрийн тэгш байдлыг дэмжих стратеги (2016-2020) нь түүний хөрөнгө оруулалт хийдэг улс орнуудад эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, тэгш боломжийг хангах зорилгоор “Бизнес эрхлэлт дэх жендэрийн статистикийн үнэлгээ 2021” суурь судалгааг гүйцэтгэв.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн дийлэнх нь бичил, жижиг, дунд, бизнес эрхэлдэг тул эмэгтэйчүүдийн ЖДҮ-д эзэлж буй байр суурийг бэхжүүлэхэд чиглэсэн санхүүгийн болон санхүүгийн бус үйлчилгээг хөгжүүлэх шаардлагатай байна. Ялангуяа бодлогын шинэчлэлээр дамжуулан зах зээлд нэвтрэх боломж олгосноор эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлтэд нөлөө үзүүлэхүйц эерэг үр дүн авчирна. Түүнчлэн, эмэгтэйчүүдийн нуруун дээрх цалингүй асран хамгаалах болон гэрийн ажлын ачааллыг бууруулах, жендэрийн мэдрэмжтэй бизнес эрхлэлтийн сургалтын хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх нь Монгол эмэгтэйчүүдийн хувьд нэн чухал байна.

Энэхүү тайланд жендэрийн статистик үзүүлэлтийн эрх зүйн зохицуулалт болон институцийн хүрээний судалгаа, одоо байгаа жендэрээр ангилсан өгөгдлийн үнэлгээ болон цаашид үүнийг хэрхэн сайжруулах талаарх зөвлөмжийг багтаасан болно.

Бизнес эрхлэлт дэх жендэрийн статистикийн үнэлгээ 2021 PDF Үзэх/Татах

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан