2024, 4-р сар 19, Баасан гариг Шилэн данс

Бизнесийн дээд хэмжээний уулзалтад оролцов

2014 оны 6-р сар 23, Даваа гариг

6-р сарын 19-21-нд “Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт”  болж,  гадаад, дотоодын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчид “Их тэнгэрт” чууллаа. МУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон яамдын сайдууд оролцож хүрэлцэн ирсэн төлөөлөгчдөд өөрийн орны талаар нийгэм, эдийн засаг, улс төр бүхий л талаас танилцуулан,   гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах талаар санал бодлоо солилцсон билээ.

Уг уулзалтанд нийт 22 улсын 200 орчим төлөөлөгчид оролцсон бөгөөд хөрөнгө оруулалт нэн шаардлагатай байгаа томоохон төслүүдийн явцын талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын хөгжлийн талаарх зураглалаа баяжуулсан. Нийт 22 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 18 төсөл танилцуулж, үүнээс 2 нь хөрөнгө оруулалт татаад байгаа аж. Мөн ДЦС5-ийг барих концессийн гэрээг байгуулжээ.

Анх удаа зохиогдож буй энэхүү дээд хэмжээний уулзалтад төвийн зүгээс идэвхитэй оролцсон бөгөөд төвийн танилцуулга буланг гарган, судалгааны тайлангуудыг танилцууллаа.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан