2024, 12-р сар 04, Лхагва гариг Шилэн данс

“ТӨВИЙН БҮСИЙН ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫН ЧУУЛГАН 2018” ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

2018 оны 10-р сар 08, Даваа гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээг 2018 оны 10-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтын зорилго нь Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говь-Сүсбэр аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.




Оролцогчид:

  • УИХ
  • Салбарын яамд
  • Гурван аймгийн нутгийн удирдлага, ИТХ
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, аймаг дахь салбарууд
  • Олон улсын байгууллагууд
  • Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд
  • Бизнесийн байгууллагууд

ЭЗБӨЧСТ нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотод 2014 онд, “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”—ыг Баруун-Урт хотод 2015 онд, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мандалговь хотод 2016 онд, “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мөрөн хотод 2017 онд зохион байгуулж ирсэн.

Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл аван хамтран ажиллана уу.Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Зохион байгуулагчид:



МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан