2017 оны 9-р сар 15, Баасан гариг
2017 оны 2-р улиралын банкуудын өрсөлдөөний тойм бэлэн боллоо. Энэ удаагийн тоймоор аймгуудын зээл болон хадгаламжийн талаар онцоллоо. Банкуудын 21 аймагт олгосон зээлийн үлдэгдэл 2016 оны эцсийн байдлаар 2,7 их наяд төгрөг байгаа бол хадгаламжийн хэмжээ 1,46 их наяд төгрөг байна.
Мөн та энэхүү тоймоос банкны салбарын тойм мэдээ, гол үзүүлэлтүүд болон банкуудын актив, зээл, хадгаламж болон ашгийн хэмжээ хэрхэн өөрчлөгдсөнийг мэдэх боломжтой.