Өрсөлдөх чадварын талаар өнөөдрийн
ойлголт нь сэтгэлгээний урт хугацааны түүхийн үр дүн юм. Ялангуяа өнөөдрийн
цогц, олон талт ойл голтыг бүр дүүлэхэд үе үеийн онолууд чухал үүрэг
гүйцэтгэжээ. Эдг ээрээс хамгийн их нөлөө үзүүлсэн онолуудыг дурдвал
Сонгодог онолчид газар, хөрөнгө
(капитал), байгалийн баялаг болон хөдөлмөр гэсэн дөрвөн хүчин зүйлийг
тодорхойлсон байдаг. (Адам Смит [1723-1790] “Улс орнуудын баялгийн шалтгаан ба
мөн чанарыг судлах нь”, 1776)
Давид Рикардо харьцангуй давуу талын
онолоороо улс орнууд хэрхэн хоорондоо өрсөлдөх вэ гэдгийг харуулсан. (Давид
Рикардо [1772-1823], “Улс төрийн эдийн засаг ба татварын зарчмууд”, 1817)
Марксист онолд нийгэм, улс төрийн орчин
нь эдийн засгийн хөгжилд чухал нөлөөтэй болохыг онцолсон байдаг. Тийм учир коммунист
үзэлд эдийн засгийн өгөөжөөс илүү улс төрийн агуулгыг чухалчилж үздэг. (Карл
Маркс [1818-1883], “Капитал: Улс төрийн эдийн засгийг шүүмжлэх нь”,
1867)
Алфрэд П. Слоан, Петер Дракер нар
менежмент бол өрсөлдөх чадварын гол түлхүүр мөн гэдэг ойлголтыг гүнзгийрүүлэн
хөгжүүлсэн байна. (Алфрэд П. Слоан [1875-1965], “Женерал Моторст өнгөрүүлсэн
жилүүд”, 1963; Петер Дракер, “Үл үргэлжлүүлэхүйн эрин”, 1969
Роберт Солов 1948-1982 оны хооронäîõ
АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хүчин зүйлсийг судлаад боловсрол, технологийн
инноваци, ноу-хау өсөх ач холбогдлыг онцлон харуулжээ. (Роберт Солов,
“Техникийн өөрчлөлт ба нийт үйлдвэрлэлийн функц”, 1958)
Николас Негропонтэ болон орчин үеийн
эдийн засагчид “мэдлэг” бол өрсөлдөх чадварт нөлөөлөгч томоохон хүчин зүйлсийн
нэг мөн болохыг нарийвчлан судалжээ. (Николас Негропонтэ, “Дижитал ахуй”,
1995)
Майкл Портер энэ бүх санааг нэгтгэсэн
нэгэн загвар боловсруулах оролдлого хийсэн бөгөөд уг загварыг “өрсөлдөх
чадварын диамонд” хэмээн нэрийджээ.
(Майкл
Портер, “Улс орнуудын өрсөлдөх чадварын давуу тал”, 1990)
Өрсөлдөх чадварын тодорхойлолтууд |
Эх сурвалж |
Онолын
тодорхойлолт:
Эдийн засгийн
танин мэдэхүйн энэ салбар бол аж ахуйн нэгжүүд илүү үнэлэмж бүтээх болон ард
түмэн илүү чинээлэг хангалуун амьдралтай байх зохистой орчíûг бий болгож,
улмаар үүнийг хөгжүүлэх улс орнуудын чадварыг бүрдүүлэгч төрийн бодлого болон
бодит байдлыг шинжилдэг.
|
Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэн, Дэлхийн
өрсөлдөх чадварын жилийн тайлан
|
Хураангуй тодорхойлолт: Улс орон ард
түмнийхээ аж
амьдралыг илүү чинээлэг болгохын тулд өөрийн нөөц
бололцоо болон чадавхийг хэрхэн удирдаж байгааг
өрсөлдөх чадвар харуулна. |
|
Нэг хүнд ногдох ДНБ-ий тогтвортой өндөр өсөлтийг хангах
улс орны чадварыг хэлнэ.
|
Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн өрсөлдөх чадварын
тайлан, 1996, х.19,
|
Өрсөлдөх чадвар нь туйлын биш, харьцангуй ойлголт юм.
Энэ нь хувь нийлүүлэгч-харилцагч нарын үнэлэмж, өрсөлдөөнт орчин- хүн амын
чадавхи хоёрын үйлдэл ба хариу үйлдэл үзүүлэх чадварыг, мөн өөрчлөлтийн
зайлшгүй стратегийг хэрэгжүүлэх технологийг тодорхойлогч санхүүгийн бат бэх
байдал зэргээс хамаардаг. Дээрх, өөр хоорондоо зөрчилдөж болзошгүй хүчин
зүйлсийг тэнцвэртэй байлган бататгах замаар өрсөлдөх чадварыг бэхжүүлнэ.
|
Феюрэр, Чахарбахи, “Менежментийн шийдвэр”, 1994, 3-
дугаар боть, №2, õ.58
|
Аж ахуйн нэгж нь гадаад болон дотоод өрсөлдөгчдөөсөө
хямд үнэтэй, гэхдээ илүү чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг үйлдвэрлэж чадвал
өрсөлдөх чадвартай байна гэсэн үг. Өрсөлдөх чадвар нь тухайн компани урт
хугацаанд өгөөжтэй ажиллах, ажиллагчдаа цалинжуулах, мөн хувь нийлүүлэгчдэдээ
илүү их ашиг хуваарилах чадавхи гэсэн үг юм.
|
Лордуудын танхимын дэд зөвлөлөөс гаргасан “Далайн чинад
дахь худалдааны тухай тайлан”, 1985
|
Аж ахуйн нэгжүүд дотоодын болон гадààäûíөрсөлдөгчдөөсөө
үнийн ба үнийн бус чанараараа давуу бараа, бүтээгдэхүүнийг бий болгох тухайн
үеийн ба ирээдүйн чадвар мөн .
|
Зах зээл, бараа бүтээгдэхүүний Европын удирдлага (1991)
|
Улс орны өрсөлдөх чадвар гэдэг нь тухайн улс өөрийн
нөөц баялагтаа тулгуурлан олон улсын зах зээлд үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлж,
нэмүү ашиг олох чадвар мөн .
|
Скотт, Б.Р; Лодж, Ж.С. “Дэлхийн эдийн засаг дахь АНУ-ын
өрсөлдөх чадвар”, 1985 он, õ.3
|
Өрсөлдөх чадвар нь үр ашиг (байж болох хамгийн бага
зардлаар зорилгодоо хүрэх) ба үр дүн (зөв зорилготой байх)-г дотроо агуулдаг.
|
Баклей, П.Ж. “Олон улсын өрсөлдөх чадварыг хэмжихүй”,
Маркетинг менежментийн сэтгүүл, 1988
|
Өрсөлдөх чадвар нь бүтээмж, үр ашиг болон ашигт
ажиллагааны элементүүдийг багтааж байдаг. Гэвч энэ нь өөрөө эцсийн зогсоол юм
уу зорилго биш. Харин амьжиргааны түвшинг нэмэгдүүлж, нийгмийн баялгийг өсгөх
зорилтууддаа хүрэх хэрэгсэл, хүчирхэг арга барил мөн. Олон улсын хэмжээнд
өрсөлдөх чадвар нь бүтээмж болон үр ашгийг өсгөж, инфляцийг хөөрөгдөлгүйгээр
хүмүүсийн орлогыг нэмэгдүүлэх суурийг бий болгодог.
|
Өрсөлдөх чадварын зөвлөлдөх зөвлөл, ”Европын өрсөлдөх
чадварыг дээшлүүлэх нь”. Зөвлөлийн ерөнхийлөгч болон улсын удирдагч, ерөнхий
сайдуудад өргөн барьсан анхны тайлан, 1995 оны çóðãàдугаар сар
|
Өрсөлдөх чадвар гэдгийн гол утга учир нь амьдралын
стандартыг дээшлүүлэх, ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах гэж ойлгож
болох юм.
|
|
Өрсөлдөх чадвар гэдэг нь улс орон чөлөөт худалдаа,
шударга зах зээлийн орчинд олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн бараа,
бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлдэг байх түвшин, үүний зэрэгцээ хүн
амынхаа бодит орлогыг урт хугацаанд тасралтгүй нэмэгдүүлэн, бататгадаг чадвар
мөн.
|
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага |
Аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн аж ахуйн
нэгж юм уу салбар гадààäûí өрсөлдөгчтэй тэмцэх чадвар мөн.
|
АНУ-ын Эрчим хүчний департмент |
Олон улсын зах зээлийн шаардлагад нийцсэн бараа
үйлчилгээ үйлдвэрлэхийн зэрэгцээ иргэдийнхээ амьжиргааны түвшинг урт
хугацаанд тогтвортой дээшлүүлж байх чадвар мөн.
|
АНУ-ын Өрсөлдөх чадварын бодлогын зөвлөлөөс 1992 онд
Ерөнхийлөгч ба Конгрессòөргөн барьсан анхны тайлан
|
Аж ахуйн нэгж, аж үйлдвэрийн салбар, улс орнууд ба улс
дамнасан бүс нутгууд олон улсын өрсөлдөөнд хүч үзэх, орлогын болон хөдөлмөр
эрхлэлтийн харьцангуй өндөр түвшинд хүрэх зэргийг дэмжих чадвар юм.
|
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага,
1996. “Аж үйлдвэрийн өрсөлдөх чадвар: Дэлхийн эдийн засагт сайн жишгийг
тогтоох нь”
|
Компанийí түвшинд өрсөлдөх чадварын давуу тал гэдэг нь хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг тогтвортой, үр ашигтай нөхцºлөөр, өрсөлдөгч нараасаа давуу сонголтыг бий болгох замаар хүргэх чадавхи мөн.
Өрсөлдөх чадварын шоо дөрвөлжин
Улс
орнууд бидний нэрлэдгээр “дөрвөн суурь хүч”-д тулгуурлан өөрсдийн орчноо зохицуулдаг.
Энэ дөрвөн хэмжигдэхүүн нь тухайн улсын өрсөлдөх чадварын орчныг тодорхойлдог
юм. Эдгээр нь тухайн улсын уламжлал, түүх, соёл, үнэлэмжийн тогтолцооны үр дүн
байдаг ба ихэнхдээ нарийвчлан тодорхойлох боломжгүй “соёлын тогтоц”-д
үндэслэдэг.
Эдгээр
хэмжигдэхүүнийг тогтолцоот тууштай барил ашиглан, дөрвөн салааг нэгтгэн
зангидсан онолын загварчлал гаргах боломжтой. Энэхүү шоо дөрвөлжингийн онол нь
аливаа улсын өрсөлдөх чадварыг тоогоор илэрхийлэх зорилгогүй, харин тухайн орны
гадаад өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх чадавхи болон эдийн засгийг нь
тодорхойлох “өрсөлдөх чадварын хэв шинж”-ийг гаргаж ирдэг.
|
|