2024, 11-р сар 21, Пүрэв гариг Шилэн данс

Өрсөлдөх чадварын талаар санамж бичигт гарын үсэг зурлаа

2011 оны 1-р сар 10, Даваа гариг

  Өнөөдөр Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай Хамтын ажиллагааны санамж бичиг зурлаа. Уг санамж бичгийн зорилго нь тогтвортой өсөлт, нийгмийн байдлыг сайжруулах болон дэлхий дахины эдийн засгийн өрсөлдөх чадварын зорилтууд зэрэг аливаа байгууллагын гол зорилтод чиглэсэн судалгаа, хөгжлийн төслүүд болон бодлогын өмгөөллийн чиглэлийн ажлууд дээр хамтран ажиллах тухай юм.
         Санамж бичиг нь талуудын нөөц бололцоог харилцан солилцож бие биенээ дэмжин ажиллах суурь болж байгаа юм. Түүнчлэн Засгийн газар болон бизнесийн бодлогын өмгөөллийг хамтран хэрэгжүүлэх, гишүүнчлэлийн сүлжээг бий болгох, талуудын мэргэжилтнүүдийг сурган, мэргэшүүлэх боломжуудыг нээж өгч байгаагаараа онцлогтой.

         ЭЗБӨЧСТ-ийн захирал, ноён Отгочулуу хэлэхдээ “МҮХАҮТанхим нь Монголын хувийн хэвшлийг дэмжин урамшуулах чиглэлээр урт удаан хугаацааны сайтар зохион байгуулалт бүхий түүхэн туршлагатай байгууллага бөгөөд асар том, идэвхитэй дэмжин урамшуулах суурь нөөцтэй” гэв. Түүнчлэн Энэхүү Санамж бичгийн тусламжтайгаар ЭЗБӨЧСТөв нь тус байгууллагын гишүүдийн сүлжээнд нэвтэрч, ирээдүйн өрсөлдөх чадварын судалгаанд дотоодын бизнесийн лидерүүд болон бусад голлох оролцогчдын үзэл бодол, санааг илүү нарийн судлан тусгах боломжтой болох юм.

         МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл хэлэхдээ “Тус санамж бичиг нь МҮХАҮТ-ын Засгийн газрын бодлогод нөлөөлөх бололцоог нэмэгдүүлнэ гэжээ. Түүнчлэн Энд МҮХАҮТ хэмээх хамгийн ууган бөгөөд нэр хүнд бүхий байгууллагуудын нэг ба ЭЗБӨЧСТөв хэмээх шинэ, бодлогын чиглэлээр дагнан ажиллах байгууллага байна. Тус байгууллага биднийн гишүүдийн дэмжлэг туслалцаа, нөлөөллийг ашиглах бол бид сайн судалгааны түнштэй болж байгаа нь онцлох явдал юм” гэжээ.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан