Эдийн Засгийн Бодлого, Өрсөлдөх Чадварын Судалгааны Төв (ЭЗБӨЧСТ), Орхон-Булган аймаг дахь Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (ОБХАҮТ) -тай хамтран “Өрсөлдөх Чадвар 2012” нээлттэй хэлэлцүүлгийг 2012 оны 5 дугаар сарын 11-нд Эрдэнэт хотод зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн
үеэр ЭЗБӨЧСТ-ын менежер И.Одончимэг “Монгол Улс дэлхийн өрсөлдөх чадварын
тайланд”, ЭЗБӨЧСТ-ын судлаач Э.Тунгалаг “Макро эдийн засгийн өнөөгийн байдал ба
өрсөлдөх чадвараа хэрхэн сайжруулах вэ” сэдвээр тус тус илтгэл танилцуулж, орон
нутгийн тэргүүлэх бизнес эрхлэгчидтэй санал солилцон хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Түүнчлэн
хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ-ийн менежер И.Одончимэг, ОБХАҮТ-ийн дарга
М.Сарандаваа нар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Хамтын ажиллагааны
хүрээнд орон нутгийн өрсөлдөх чадварын индекс боловсруулах санаачилгыг
хамтран хэрэгжүүлэх ажлын эхлэлийг тавьсан бөгөөд цаашид мэдээлэл
солилцох, орон нутагт судалгаа төсөл хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.