2024, 11-р сар 24, Ням гариг Шилэн данс

Цагаан сарын бэлгэнд монгол бараа сонгоё

2013 оны 1-р сар 09, Лхагва гариг

Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор энэ удаагийн “Шинэчилж шийдье-222” уулзалтыг “Цагаан сарын бэлэг” сэдвийн хүрээнд Гадаад харилцааны яамны “Их Номин” танхимд зохион байгууллаа. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, Монголын эдийн засгийн форумтай хамтран зохион байгуулсан уг уулзалын үеэр хөнгөн үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид үзэсгэлэн гаргасан юм.

Монгол бараа өндөр үнэтэй хэрнээ чанар муутай гэсэн ойлголт газар авсан байдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг анхааруулаад, үүнийг няцаахын тулд Цагаан сарын бэлгэнд өгч болохоор, хямд боловч чанартай бараа, бүтээгдэхүүнээ барьж гарч ирээд танилцуулахыг уриалсан юм. Ноос, ноолууран ороолт, малгай, бээлийнээс эхлээд эсгий шаахай, савхин цүнх, ном хүртэл төрөл бүрийн бараа сэлтээ үндэсний үйлдвэрлэгчид сурталчиллаа. Эвхэгддэг ном, хураагддаг таваг, гал ноцоогуур зэрэг монгол хийцийн бүтээгдэхүүний содон шийдлийг ч эндээс харж болохоор байв. Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, өнгө үзэмж сайжирсан байгааг Ерөнхий сайд онцлоод, Цагаан сараас өмнө үндэсний үйлдвэрлэгчдийн нэгдсэн үзэсгэлэн гаргана гэж хэллээ. Импортыг орлох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, монгол бараа, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн зорилтуудын нэг билээ.

 

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан