2012 оны 1-р сар 05, Пүрэв гариг
Монгол Улс эрчим хүчнийхээ 80 гаруй хувийг аль социализмын үед бий болсон “хөгшин” цахилгаан станцуудаасаа гаргаж авч буй нь эдийн засгийн хөгжлийг хойш чангаахын зэрэгцээ агаарын бохирдлыг нэмэгдүүлэх замаар байгаль орчинд ч сөргөөр нөлөөлж буй. Эдүгээ уул уурхай, барилгын салбарын өндөр өсөлт эрчим хүчний хэрэгцээг улам нэмэгдүүлэх хандлагатай учраас хүлэмжий хий багатай, байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэр гарцаагүй шаардлагатай болоод байна. Тиймээс ч Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв) энэ тал дээр анхаарах болсон юм.