2016 оны 6-р сарын 20-21-ний өдрүүдэд Казахстан улсын Астана хотод Азийн хөгжлийн банкны санаачилгаар Төв азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээлэн (CAREC)-гээс “Төв Азийн Тинк танкуудын хөгжлийн форум” анх удаагаа болж өнгөрлөө.
Тус форумын зорилго нь Төв азийн бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих замаар худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийн хөгжлийн талаар судалагааны аргачлал, мэдлэг туршлагаа хуваалцах болон дэд бүс нутгийн тинк-танкуудын сүлжээг байгуулах эхлэл тавигдав.
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн дэд захирал И.Одоничмэг Төв азийн улс орнуудын худалдааг хөнгөвчлөх болон дэд бүцтийн салбарт чиглэгдэж буй “Бүс нутгийн хамтын ажиллагаа ба интеграцичилал - үйл ажилагааны хамтын төлөвлөгөө” хуралдаанд оролцож, санал хэлэлцүүллээ.