Төвийн судлаачид 2014 оны 8-р сарын 25-9-р сарын 1-ний өдрүүдэд БНЧУ-ын Прага хотод туршлага судлах хөтөлбөрт хамрагдав. Энэхүү хөтөлбөрийг төвийн зүгээс санаачлан БНЧУ-ын Олон улсын худалдаа аж үйлдвэрийн танхимтай (http://www.icc-cr.cz/en) хамтран хэрэгжүүлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Чехийн Худалдаа аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Czech Invest гадаадын хөрөнгө оруулалтын газар (http://www.czechinvest.org), EGAP төрийн даатгалын компани болон экспорт, импортын банк, CERGE EI IDEA think tank (https://www.cerge-ei.cz/idea) байгууллагын төлөөлөлтэй уулзлаа. Мөн Острава хотод байрлах 1809 онд үүсэн байгуулагдсан, 185 жилийн түүхтэй БНЧУ-ын хамгийн том машин үйлдвэрлэл, автомажуулалтын VITKOVICE группийн үйлдвэртэй танилцав. Тус үйлдвэр нь нийт 7400 гаруй ажиллагсадтай бөгөөд жижиг эрэг шураг, машин, автоматжуулалтын тоног төхөөрөмж, зам гүүрнээс эхлэн иж бүрэн атомын цахилгаан станц хүртэл барьж байгуулах хүчин чадалтай компани юм. Компаний дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцахыг хүсвэл http://www.vitkovice.com/ вэб сайт руу зочилно уу. Түүнчлэн БНЧУ-ын ХАҮТ-ын хүсэлтээр нийт 35 гаруй Чехийн бизнесийн төлөөлөл оролцсон нээлттэй уулзалтад оролцов. Тус уулзалтын үеэр Монголын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, өрсөлдөх чадварын талаар танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв. Энэхүү төслийн хүрээнд БНЧУ-ын төлөөлөгчид Монгол Улсад 9-р сарын 23-нд хүрэлцэн ирнэ.
Төвийн судлаачид Бүгд найрамдах Чех улсад туршлага судлав
2014 оны 9-р сар 09, Мягмар гариг
МУ-ын өрсөлдөх чадварын тайлан
•
•
•
Сүүлийн мэдээ
•
•
•
Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан
•
•
•