Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018- Өнөөдрийн шийдвэр, Ирээдүйн хөгжил” арга хэмжээг 2018 оны 10-р сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод зохион байгуулах гэж байна. Тус чуулга уулзалтын зорилго нь Дархан-Уул, Төв, Сэлэнгэ, Говь-Сүсбэр аймгууд өрсөлдөх чадварын үзүүлэлтэд тулгуурлан урт хугацаанд бодлогын түвшинд хамтран ажиллах боломж, хөгжлийн төсөл хөтөлбөрийн уялдааг сайжруулах талаар төр, хувийн хэвшлийн төлөөллүүд хэлэлцэх юм.
Оролцогчид:
- УИХ
- Салбарын яамд
- Гурван аймгийн нутгийн удирдлага, ИТХ
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, аймаг дахь салбарууд
- Олон улсын байгууллагууд
- Мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагууд
- Бизнесийн байгууллагууд
ЭЗБӨЧСТ нь 2012 оноос эхлэн “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан”-г эрхлэн гаргаж, тус судалгааны үр дүнд тулгуурлан жил бүр “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгааны анхдугаар чуулган”-ыг Улаанбаатар хотод 2014 онд, “Зүүн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”—ыг Баруун-Урт хотод 2015 онд, “Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мандалговь хотод 2016 онд, “Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган”-ыг Мөрөн хотод 2017 онд зохион байгуулж ирсэн.
Хурлын талаар мэдээлэл дэлгэрэнгүй мэдээлэл авах буюу хуралд оролцох бүртгэлээ 976-11-321927 болон info@ecrc.mn хаягаар мэдээлэл аван хамтран ажиллана уу.Аймгуудын өрсөлдөх чадварын талаар www.aimagindex.mn цахим хуудаснаас авах боломжтой.
Зохион байгуулагчид: