2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Танилцуулга

Эрхэм зорилго

Дэлхийн тавцанд өрсөлдөх чадвар бүхий Монгол Улсыг цогцлоон бүрэлдүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг олон улсын аргачлалын дагуу хийхэд оршино.

Бидний түүх

  • 2010
    - “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” (ЭЗБӨЧСТ) нь 2010 онд хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллагуудын санаачилгаар байгуулагдав.

    - ЭЗБӨЧСТ-ийн урилгаар Швейцарьт төвтэй Олон Улсын Удирдлагын Хөгжлийн Хүрээлэн (ОУУХХ)-ийн дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн төлөөлөгчид "Өрсөлдөх чадвар" сэдэвт хэлэлцүүлгийг төрийн ордонд зохион байгуулав.

    - Хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ нь Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ойлголцлын санамж бичиг байгуулав.


    - Монгол Улсын өрсөлдөх чадварын тусгайлсан судалгааны ажлыг эхлүүлэв.

  • 2011
    - Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг гаргав.
     

    - Улирал тутмын банкуудын өрсөлдөөний тойм болон сар тутмын макро эдийн засгийн тойм зэрэг судалгаануудыг хийж эхлэв. 

    - "Монгол Улс: Агаарын харилцааны либералчлалын үр нөлөө" судалгааг хийв.

    - Дэлхийн банкны хөгжлийн бодлогын судалгааг хийж гүйцэтгэв.

    - АНУ-ын Азийн сангийн төслийн хүрээнд "Монголд үйл ажиллагаа явуулж буй Хятад, Орос улсуудын уул уурхайн компаниудын нөхцөл байдлын судалгаа"-г хийж гүйцэтгэв.

    - Монголын бизнесийн зөвлөлийн “Оны шилдэг судалгааны байгууллага”-аар шалгарлаа.

    - Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын “Entrepreneur-2011”-ийн “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч-ээр шалгарав.
  • 2012
    - "Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2011"-г Монголын эдийн засгийн форумын үеэр танилцуулав.  

    - Өрсөлдөх чадвар, бизнесийн орчныг сайжруулах замын зураглал төслийн хүрээнд хэлэлцүүлгүүд болон "Шинэчлэлийн төлөөх түншлэл" форумыг зохион байгуулав.

    - НҮБ-ын сургалт, худалдаа, хөгжлийн байгууллагын захиалгаар "хүлэмжийн хий багатай эрчим хүчний үйлдвэрлэлд гадаадын хөрөнгө оруулалт татах нь" төслийн хүрээнд суурь судалгааг хийж гүйцэтгэв.

    - "Бодлогын судалгааны аргачлал: Шинэ соёл Монголд" төслийг хэрэгжүүлэв.

    - Дэлхийн өрсөлдөх чадварын зөвлөлүүдийн холбоонд нэгдлээ.


    - Монгол Улсын өрсөлдөх чадвар: Бид хаашаа чиглэнэ вэ? хэлэлцүүлгийг зохиож, хурлын товхимлыг монгол, англи хэл дээр гаргав.

  • 2013
    - Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2012-ыг олон нийтийн хүртээл болгов.

    - Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар тайлан гарав.


    - “Монгол Улсын хөгжлийн зураглал: Өөдрөг ирээдүйг бүтээх нь” цуврал хэлэлцүүлэг зохион, товхимол гаргав.

    - Судлаачдын сар тутмын уулзалтыг зохиож эхлэв.

  • 2014
    - “Өмнөговь аймгийн Сумдын өрсөлдөх чадварын тайлан-2013” судалгааны ажлыг гүйцэтгэв.

    - “Монгол Улсын ногоон эдийн засгийн төлөв байдлын судалгаа” хийж гүйцэтгэв

    - “Монгол Улс дахь ногоон ажлын байрны зураглал” судалгааны тайлан гаргав.

    - Аймгуудын өрсөлдөх чадварын анхдугаар чуулганыг зохион байгуулав

    - Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2013 хэвлэгдэн гарав.

    - Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2013 хэвлэгдэн гарав.

  • 2015
    - Монголын эдийн засгийн форумын үеэр “Өрсөлдөх чадвар, орон нутгийн хөгжил” салбар хуралдааныг зохион байгуулав.

    - Азийн сангийн дэмжлэгээр хамтранхэрэгжүүлж буй “Аймгуудын өрсөлдөх чадварын судалгаа” –ны шинэ цахим хуудасболох www.aimagindex.mn–ийг олон нийтэд танилцуулав.


    - Зүүн бүсийн (Сүхбаатар, Дорнод, Хэнтий) өрсөлдөх чадварын чуулганыг 2015 оны 10-р сарын 07-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулав. 

    - Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2014 хэвлэгдэн гарав.

    - Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2014 хэвлэгдэн гарав.

  • 2016
    -  БНСУ-ын Сөүл хотноо 2016 оны 6-р сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Азийн тинк танкуудын уулзалтанд ЭЗБӨЧСТ-ийн төлөөлөл оролцов.

    - 2016 оны 6-р сарын 20-21-ний өдрүүдэд Казакстан  улсын Астана хотод Азийн хөгжлийн банкны санаачилгаар "Төв Азийн Тинк танкуудын хөгжлийн форум" анх удаа зохион байгуулагдаж ЭЗБӨЧСТ-ийн төлөөлөл оролцов.

    - “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН 2016”-д оролцов.

    - ЭЗБӨЧСТ нь Ногоон эдийн засгийн холбооны (GEC) гишүүн бөгөөд Монгол дахь түнш байгууллага болов.


    - "Говийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган"-ыг 11-р сарын 3-4-нд Дундговь аймгийн Мандалговь хотод зохион байгууллаа. 

    - "Нэг бүс нэг зам ба хөгжиж буй далайд гарцгүй орнуудын эдийн засгийн төрөлжилт: Монгол Улсад учирч болох эрсдэл болон боломж" судалгааны явцын үр дүнг танилцуулсан хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

    - Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2015 хэвлэгдэн гарав.

  • 2017

    - Ээлжит Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайлан гарч, Монгол Улс 63 улсаас 62-т эрэмбэлэгдэв.

    - ЭЗБӨЧСТ-ийн төлөөлөл БНХАУ-ын Шинжян мужийн Өрөмч хотноо 2017 оны 9-р сарын 7-8-ны өдрүүдэд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн зүгээс CAREC институтийн нээлтийн арга хэмжээ болон тинк-танкуудын хөгжлийн хоёрдугаар форумд оролцов.

    - "Хангайн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2017"-ыг Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 10-р сарын 12-13-ны өдрүүдэд зохион байгууллаа.

    - "Ногоон эдийн засгийн холбооны(НЭЗХ) олон улсын чуулга уулзалт 2017” Тринидад ба Тобаго улсад 2017 оны 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдлаа.

    - Азийн Тинк-Танкуудын чуулган 2017 "Тинк-Танкууд, Төрийн бодлого ба Засаглал" сэдэв дор Сингапур улсад 2017 оны 11-р сарын 22-23-ны хооронд зохион байгуулагдлаа.

    - Олон Улсын хөдөлмөрийн байгууллагын дэргэдэх Ногоон ажлын байрны үнэлгээний байгууллагуудын холбооны (НАБҮБХ) ээлжит хурал 2017 оны 12-р сарын 6,7-ны өдрүүдэд Швейцарийн Женев хотноо болж өнгөрлөө.

  • 2018

    - Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2017 хэвлэгдэн гарав.

    - Ногоон эдийн засгийн талаарх мэдээ, мэдээллийг түгээх зорилготой nogoonhutuch.mn вэбсайтыг үүсгэв.


    - Европын холбооны дэмжлэгтэйгээр ЭЗБӨЧСТ болон Ногоон эдийн засгийн холбоо хамтран "Ногоон эдийн засгийн барометр 2018" тайлан гаргав.

    - Ногоон эдийн засаг уу? "Ногоорсон" эдийн засаг уу? сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулав.

    - Дархан-Уул аймгийн Дархан хотод 2018 оны 10-р сарын 26-нд "Төвийн бүсийн өрсөлдөх чадварын чуулган 2018"-ыг зохион байгууллаа.

  • 2019

    - Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018 хэвлэгдэн гарав.

    - НҮБ-ын Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын (ILO) захиалгаар "Монгол дахь платформ эдийн засгийн нөхцөл байдал" судалгааг хийж гүйцэтгэв. 

    - АНУ-д төвтэй Пенсилванийн их сургуулийн дэргэдэх "Тинк танкууд болон иргэний нийгмийн хөтөлбөр" жил бүр зохион байгуулдаг "Баримт мэдээлэл болон тинк танкуудын ач холбогдол" хэлэлцүүлгийг Монголд зохион байгууллаа.

    - ЭЗБӨЧСТ нь НЭЗХ-той хамтран "Оролцоот шийдэл аян"-ыг эхлүүллээ. Аяны хүрээнд 2019 оны 3-р сарын 06-нд "Хөршийн болзоо" чөлөөт уулзалтыг Чингэлтэй дүүргийн 9-р хорооны 6-р хэсгийн иргэдийн дунд зохион байгуулав.

    - Улаанбаатар хотын дүүргүүдийн өрсөлдөх чадварын тайлан 2019 хэвлэгдэн гарав.

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал