Эдийн
засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Гадаад харилцаа хариуцсан
орон тооны бус зөвлөхөөр С.Баянмөнх боллоо. Монголын залуу эдийн засагч клубийн
идэвхтэй гишүүн, зөвлөгч тэрбээр манай Төвийг үүсэн байгуулагдсан цагаас нь
эхлэн дэмжиж, хамтран ажиллаж ирсэн юм.
Эдүгээ АНУ-ын “Red Horse Realty” компанид шинжээчээр ажиллаж буй
тэрбээр МУИС, ШУТИС болон Техасын Вэслэйн Их сургуульд бизнесийн удирдлагын
чиглэлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ. Эдүгээ Төвийн орон тооны бус
зөвлөх болсон С.Баянмөнх Америк, Монголын “гүүр” болж, шинэ хамтын
ажиллагаануудыг санаачлан эхлүүлж, гадаад харилцааг бэхжүүлэн ажиллах юм.
Түүнчлэн Төвөөс бэлтгэн гаргасан “мэдлэгийн бүтээгдэхүүнүүд”-ийг олон улсын
байгууллагуудад танилцуулах болно.
Өнгөрсөн жилүүдэд хамтран ажиллаж ирсэн хамт олон нь Баянаагаа
халуун дулаанаар мэндчилэн хүлээн авч, ажлын амжилт хүсч байна!