Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ), ГХЯ, НҮБ-ын нийгэм эдийн засгийн хороо болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран Нэг бүс нэг зам санаачилга ба хөгжиж буй далайд гарцгүй орнуудын эдийн засгийн төрөлжилт: Монгол Улсад учирч болох эрсдэл болон боломж”судалгааны явцын үр дүнг танилцуулах хэлэлцүүлгийг 11 сарын 8-нд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ЭЗБӨЧСТ-өөс гүйцэтгэж буй судалгааны явцын үр дүнг танилцуулан, холбогдох судлаач, эрдэмтэн, мэргэжилтэн, албаны хүмүүсээс судалгааны талаарх санал зөвлөмж авсан бөгөөд “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд Монгол Улсад ямар эрсдэл болон боломж учрах талаар оролцогчид санал бодлоо солилцлоо. ГОУХАН-ийн эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөрөөс захиалан хийлгэж буй энэхүү судалгаагаа ирэх сард бэлэн болгохоор ажиллаж байна.
БНХАУ-ын засгийн газрын “Нэг бүс нэг зам” санаачилга нь авто зам, төмөр зам болон далайн тээврийн чиглэлд хөрөнгө оруулснаар Ази-Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох зорилготой юм.