“Ногоон эдийн засгийн холбооны(НЭЗХ) олон улсын чуулга уулзалт 2017” Тринидад ба Тобаго улсад 2017 оны 11-р сарын 1-3-ны хооронд зохион байгуулагдлаа. Жил бүр болдог энэхүү чуулганд НЭЗХ-ны гишүүд болон хамран ажиллагч байгууллагууд оролцож, ногоон эдийн засгийн хөгжлийг дэмжихэд гарч буй амжилтууд болон саад бэрхшээлүүдийн талаар хэлэлцдэг. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв(ЭЗБӨЧСТ) нь НЭЗХ-ны Монгол дэх гишүүн байгууллагын хувьд төвийн ерөнхий захирал Б.Лакшми энэхүү чуулганд оролцлоо.
2017 оны чуулга уулзалтын гол анхаарал хандуулсан сэдэв нь ногоон эдийн засгийн шилжилтийг авч явах ногоон байгууллагуудыг хэрхэн дэмжих талаар байв. Олон Улсын чуулган нь гишүүд, улс орнуудын төлөөлөл, орон нутгийн хамтран ажиллагч байгууллагууд болон олон улсын байгууллагуудад төрөл бүрийн сэдвээр ярилцах үнэ цэнэтэй боломжийг олгосон. Ялангуяа Кариббын ногоон байгууллагууд болон жижиг бизнес эрхлэгч нар өөрсдийн бодит сургамжаас хуваалцсан. Мөн чуулганд оролцогчид ногоон эдийн засагруу шилжихэд жижиг бизнес эрхлэгчдийг дэмжхэд өөр, өөр бодлогуудын үр дүнг ярилцаж улс орны болон олон улсын түвшинд ногоон эдийн засгийн шилжилт ямар түвшинд хүрсэнийг ярилцсан. Жижиг дунд үйлдвэрлэл нь хурдан дасан зохицох чадвартай учир ногоон эдийн засгийн хөгжилд хурдан уусах боломжтой бөгөөд ажлын байрын чухал эх үүсвэр юм.
Чуулганы хүрээнд “Санта Круз”-ын тунхагийг зарласан юм. Энэхүү тунхаг нь бизнес, засгийн газар, иргэний байгууллагууд, акедик болон орон нутгийн нийгэмлэгүүдийг НЭЗХ-той хамтарч ажиллахыг дэмжих зорилготой бөгөөд хамтарснаар:
- Ногоон ЖДҮ-чидтэй хамтарч дэлхий даяар тогтвортой амьдрах нөхцөлийг бүрдүүлэх хүртээмжтэй ногоон эдийн засгийг бий болгох нийгмийн хөдөлгөөнийг байгуулна.
- ЖДҮ-чдийг инноваци болон бүтээлч хөгжлийн хөдөлгүүр байхад дэмжлэг үзүүлнэ. 2040 оны эдийн засгийг чиглүүлэх ихэнх бизнесүүд одоо үүсээгүй байгаа. Тэд ЖДҮ хэлбэрээр үйл ажиллагаагаа эхлэх болно.
- Бидний шууд болон шууд бус нөлөөгөөр ЖДҮ-ийн тогтвортой практик болон бизнес загваруудад нөлөөлөх системүүдийн талаар дахин бодож үзэж
НЭЗХ-ны Монгол дэх гишүүн байгууллагын хувьд ЭЗБӨЧСТ нь энэхүү олон улсын чуулга уулзалтад оролцож Монгол Улсын ногоон эдийн засагруу шилжиж буй туршлагын талаар хуваалцах боломж, завшаан тохиосон юм. ЭЗБӨЧСТ нь цаашдаа НЭЗХ-тай нягт хамтран ажиллаж Монгол Улсын ногоон эдийн засагруу шилжиж буй шилжилтийг дэмжих болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: http://www.greeneconomycoalition.org/news-analysis/the-green-economy-coalition-summit-2017