ЭЗБӨЧСТ-өөс Ногоон ажлын
байрны зураглал боловсруулах судалгааны ажлын хүрээнд “Ногоон ажлын байр”
сэдэвт хэлэлцүүлгийг 2014 оны 1-р сарын 15-нд Монгол-Японы төвд зохион
байгуулав. Тус уулзалтад байгаль орчин, ногоон хөгжлийн салбарын судлаачид,
бодлого боловсруулагчид, төрийн болон ТББ-ийн 20 орчим төлөөлөл оролцлоо.
Төвийн зүгээс нийт
оролцогчдод Монгол улсын “Ногоон ажлын байр”-ны зураглал боловсруулах
судалгааны ажлын явцыг танилцуулж, оролцогчдоос санал зөвлөмж авав.
Судалгааны зорилго нь
Эрчим хүч, Барилга, Тээвэр, Усны менежмент, ХАА, Хатуу хог хаягдал гэсэн үндсэн
салбаруудад дахь ногоон ажлын байрыг тооцох, цаашид хэрхэн нэмэгдүүлэх талаар
зөвлөмж бэлтгэх юм.
Судалгааны үр дүнгээс
товч дурдвал: Монгол улсын хамгийн их Ногоон ажлын байр байгаа салбар нь ХАА-н
салбар бөгөөд тэр дундаа МАА-н салбарт нийт 42,512 ширхэг ажлын байр байгаа бол
Тээврийн салбарт 15,827; Усны салбарт 5,159; Ойн салбарт 3,923; Эрчим
хүчний салбарт 1,231, хатуу хог хаягдлын салбарт 300 ширхэг ногоон ажлын
байрууд байгаа нь дээрх салбаруудын нийт ажилчдын 12.2 %, харин Монгол улсын бүх
салбарын нийт ажилчдын 6.5%-ийг эзэлж байна.