2024, 12-р сар 21, Бямба гариг Шилэн данс

Монгол Улсын өрсөлдөх чадварын судалгааны тухай

ЭЗБӨЧСТ нь Швейцарийн Олон улсын удирдлагын хөгжлийн хүрээлэнгийн (ОУУХХ) дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран Монгол Улсаа дэлхийн сайн жишигтэй харьцуулах замаар өрсөлдөх давуу талаа онцлох, сул талуудаа олж харах, улмаар зорилго, зорилтуудаа тодорхойлох чиглэлээр өрсөлдөх чадварын иж бүрэн тайланг 2010 оноос эхлэн олон улсын аргачлалын дагуу боловсруулж, олон нийтийн хүртээл болгоод байна. ОУУХХ Дэлхийн өрсөлдөх чадварын жилийн тайланг 1989 оноос хойш жил бүр тогтмол гаргаж ирсэн ба тус тайлан нь олон улсад нэр хүндтэй, улс орнуудын өрсөлдөх чадварыг цогцоор нь харуулдаг судалгааны бүтээл юм.

Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг ЭЗБӨЧСТ нь 2010 оноос 2014 он хүртэл тусгайлан гаргасан бол 2015 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд нэгтгэн 63 улстай харьцуулагдан гардаг болсон.

Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2010-2014


Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланд өрсөлдөх чадварыг эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэсэн үндсэн дөрвөн бүлгийн хүрээнд 330 гаруй үзүүлэлтийг сонгон, 14 улсын ижил аргачлалаар цуглуулсан үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэдэг. Харьцуулан судалсан 14 улсыг өрсөлдөх чадвар өндөртэй, шилжилтийн эдийн засагтай, байгалийн баялаг ихтэй гэсэн 3 бүлгийг төлөөлөхүйц байдлаар сонгосон ба Сингапур, Катар, Малайз, БНСУ, Чили, Тайланд, Казахстан, Мексик, ОХУ, Перу, Словак, Словени, Болгар, Украин улсууд багтдаг.

Тайлангаас Монгол Улсын өрсөлдөх чадварын ерөнхий төлөв байдал, өрсөлдөх чадварын давуу ба сул тал, хамгийн сайн ба муу үзүүлэлтүүд, статистик хүснэгтүүд, өрсөлдөх чадварын хувьсал, тулгарч буй бэрхшээл зэргийг дэлгэрэнгүй харах боломжтой.

Та Монгол Улсын өрсөлдөх чадварын тайланг (2010-2014) худалдан авах хүсэлтэй бол энэ линкээр орон онлайнаар худалдан авах боломжтой эсвэл манай оффисоос хэвлэмэлээр авч болно.



Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2015-2021

2015 оноос Дэлхийн өрсөлдөх чадварын тайланд Монгол Улс багтаж эхэлсэн юм. ЭЗБӨЧСТ нь Монгол Улсын статистик мэдээллүүд болон санал асуулгыг жил бүр бэлтгэн явуулдаг юм. 

Энэхүү тайлан нь дэлхийн 64 улсыг харьцуулсан тайлан бөгөөд нийт 332 үзүүлэлтэйгээс 235 шалгуур үзүүлэлтээр өрсөлдөх чадварын индексийг тооцон эрэмбэлэдэг. Эдгээр 235 үзүүлэлтийн 143 статистик мэдээлэл 92 нь санал асуулгаас бүрддэг.

Тайлангаас өрсөлдөх чадварын ерөнхий эрэмбэ болон үндсэн хүчин зүйлс болох Эдийн засгийн тамир тэнхээ, Засаглалын үр ашиг, Бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, Дэд бүтэц үзүүлэлтүүдээр ямар оноотой хэддүгээрт яваагаа мөн өмнөх жилүүдтэй харьцуулахад сайжирсан уу, муудсан уу, бүс нутгийн хувьд хаана эрэмбэлэгдэж байгаагаа харах боломжтой юм.

Дэлхийн өрсөлдөх чадварын тайлангийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах бол (англи хэл): World Competitiveness Center 
Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019-н үр дүн (Монгол хэл): Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019











Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал

Банкуудын өрсөлдөөний тойм 2018 оны 4-р улирал