Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (Төв) нь Монгол Улсын өрсөлдөх чадварын анхдугаар тайланг өнгөрсөн онд хэвлүүлсэн билээ. Манай улс дэлхийн 15 оронтой харьцуулахад хаана явааг, бидэнд ямар давуу тал, мөн ямар дутагдлууд байгааг нийт 320 гаруй үзүүлэлтийг тусгасан “Монгол Улсын өрсөлдөх чадварын тайлан 2010” номноос мэдэж болно. Төв нь уг тайланг Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын төв номын сан, Монголын Үндэсний төв номын сан, Монголын хүүхдийн номын ордон, Удирдлагын академи, ХААИС, МУИС, СЭЗДС, МУИС-ийн ЭЗС, ШУТИС, Цахим өртөө боловсролын консорциум, Нээлттэй нийгэм форум ТББ-ын номын сангуудад бэлэглэлээ.
Энэ нь эрдэмтэн судлаач,
оюутан залууст оюуны үнэтэй хөрөнгө оруулалт болж, шаардлагатай мэдээллийн эх
сурвалж, үнэ цэнэтэй лавлах болно гэдэгт итгэлтэй байна.
Өрсөлдөх чадварыг
сайжруулах замаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах
зорилго бүхий Төв нь цаашид дээрх байгууллагуудтай хамтран ажилласаар байх
учраас олон нийт жил бүр шинэчлэгдэн хэвлэгдэх “Монгол Улсын өрсөлдөх чадварын
тайлан”-г ашиглах боломжтой болж байгаа юм.