2024, 11-р сар 21, Пүрэв гариг Шилэн данс

Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд хэлэлцүүлэг

2013 оны 9-р сар 27, Баасан гариг

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ) нь 2012 оны 12 дугаар сарын 14-нд “Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. “Түлш, шатахууны импортын хараат байдлаас гарах нь төр засаг, хувийн хэвшил, нийт ард иргэдийн зорилго билээ. Нефтийн хараат байдлаас гарах хамгийн үр дүнтэй арга замыг хамтдаа эрэлхийлэхээр эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөллүүд өргөнөөр оролцов. “Монгол Улсын нефтийн хараат байдал: Түүнээс гарах арга замууд” хэлэлцүүлгийн үеэр гарсан бүх саналыг нэгтгэж, нефтийн импортын хараат байдлаас гарахын тулд төр засаг ямар бодлого баримтлах тухай зөвлөмж гаргахаар ЭЗБӨЧСТ-ийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдоос авсан санал асуулгын үр дүнгээс үзэхэд энэхүү сэдвийг цааш үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэж үзэж байна.

  • Түлш шатахууны өсөн нэмэгдэж буй хэрэглээ PDF үзэх/татах
  • Нефтийн бүтээгдэхүүний импорт, нийгэм, эдийн засагт үзүүлж буй нөлөө PDF үзэх/татах
  • Нефть боловсруулах үйлдвэр-Давуу ба сул талууд PDF үзэх/татах
  • Нүүрснээс шингэн түлш боловсруулах технологийн сонголт PDF үзэх/татах
  • Шатдаг занар- Эрчим хүчний шинэ эх үүсвэр илтгэл PDF үзэх/татах

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан