2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

“Монголын эдийн засгийн чуулган 2015”-д оролцов

2015 оны 4-р сар 06, Даваа гариг

Жил бүр зохиогддог “Монголын эдийн засгийн чуулган-2015” энэ жил зургаа дахь удаагаа 4-р сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү хоёр өдрийн турш бодлого, шийдвэр гаргагчид тэргүүтэй төрийн байгууллагын төлөөлөл, дипломат төлөөлөгч, бизнес эрхлэгчид, иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид “Итгэлцэл” гэсэн уриан дор чуулав.

Чуулганы эхний өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлж чуулганыг эхлүүлсэн. Тус өдөр Монгол Улсын макро эдийн засгийн орчин, институцийн засаглал, төрийн хяналт-шалгалт түүний эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хамарсан нэгдсэн болон салбар хуралдаанууд болов. Чуулганы хоёр дахь өдрийн хуралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нээж үг хэлэв. Энэ өдөр өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил, хөгжлийн стратеги бодлого, зээлжих зэрэглэл, эдийн засгийн түншлэл гэх зэрэг чухал сэдвүүдийг хөндөж ярилцав.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн зүгээс “өрсөлдөх чадвар, орон нутгийн бүсчилсэн хөгжил” салбар хуралдааныг зохион байгуулж мөн аймгуудын өрсөлдөх чадварын тайлан болон аймгуудын өрсөлдөх чадварын шинэ цахим хуудас www.aimagindex.mn –ийг булан гаргаж танилцууллаа.

МУ-ын өрсөлдөх чадварын тайлан

Сүүлийн мэдээ

Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан