2022 оны 4-р сар 29, Баасан гариг
Гуравдугаар сард Төсвийн тэнцэл 257.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа. Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх жилийн мөн үеэс 102.2 хувиар өссөн бол, зарлага 40 хувиар нэмэгдэж төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 257.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарав. Төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 167.6 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна.