2024, 11-р сар 22, Баасан гариг Шилэн данс

Макро эдийн засгийн 2021 оны 9-р сарын тойм гарлаа

2021 оны 11-р сар 03, Лхагва гариг

Нийт хадгаламж 2021 оны 9-р сард 19.2  их наяд төгрөг болж өмнөх сараас 34.1 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар нэмэгдсэн бол  өнгөрсөн оны мөн үеэс 14.9 хувиар буюу 2489.8 тэрбум төгрөгөөр өсөв. Тус сард төгрөгийн хадгаламж 15136.3 тэрбум төгрөг буюу өмнөх сараас 0.2 хувиар буурсан бол валютын хадгаламж 4107.2 тэрбум төгрөг болж өмнөх сараас 1.6 хувиар нэмэгдэв.